Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 217 4.2. ФРАНЦ УЛС Францад хөдөлмөр эрхэлдэг бүх хүмүүс даатгалд хамрагддаг. Гэхдээ хөдөө аж ахуй, уул уурхай, төмөр зам, нийтийн аж ахуй, төрийн албан хаагчид, далайчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тусгай системээр даатгуулна. Даатгуулагч орлогоосоо 6,55% тэтгэврийн даатгалд, гэрбүлийн хүний тэтгэмжийн даатгалд 0,1%-ийн шимтгэл төлнө. Ажил олгогч ажиллагчдын шимтгэл төлөх орлогоос 8,2%-ийн шимтгэл төлдөг. Шимтгэл төлөх ордлогын дээд хэмжээг тогтоодог байна. Өндөр насны тэтгэвэр тэтгэмжийг 60 нас хүрсэн, 150-иас дээш улиралд шимтгэл төлсөн даатгуулагчид хамгийн их орлоготой ажилласан 25 жилийн дундаж цалингаас 25-50%-иар тогтоон олгодог. Өндөр насны үндсэн тэтгэвэр дээр тогтмол болон гэр бүлийн нэмэгдэл тэтгэврийг 65-аас дээш насны ханд олгодог. Бага тэтгэвэртэй иргэдийн орлогыг өсгөх зорилгоор 65 насанд хүрсэн тэтгэвэр авагчдын жилийн орлого нь 6997,74 /гэр бүлтэй бол 12257,01/ еврогоос доош орлоготой тэтгэвэр авагчид жилд 2807,72 еврогийн тэтгэмж олгоно. Бага орлоготой тэтгэвэр авагчид жилд 4024,86 /гэр бүлтэй бол 6641,57/ еврогийн нэмэгдэл тэгэврийг тусгай нөхцөл /иргэний харъяалал г.м./- ийн дагуу олгоно. Эрүүл мэндийн даатгал: Францад 1999 онд батлагдсан эрүүл мэндийн даатгалын хуулиар энэ харилцааг зохицуулж байна. Ажил эрхэлдэг бүх хүмүүс, тэтгэврийнхэн, зарим ажил эрхэлдэггүй хүмүүс хамрагддаг. Хөдөө аж ахуй, уул уурхай, төмөр зам, нийтийн аж ахуй, төрийн албан хаагчид, далайчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тусгай систем үйлчилдэг. Хөдөлмөрийн чадвартай ажил эрхэлдэггүй хүмүүс сайн дураараа даатгалд хамрагдана. Ажиллагчид орлогоосоо 6,8%-иар, тэтэврээс 1,4%-иар, ажилгүйчүүд доод орлогын хэмжээнээс 2%-иар, ажил олгогч цалингийн сангаасаа 12,8%-иар шимтгэл төлнө. Эрүүл мэндийн даатгалын сангаас өвчлөлийн, эхчүүдийн эмнэлгийн тэтгэмжийг санхүүжүүлдэг. Эмчилгээний зардлын 70-80%-ийг гаргана. 4.3. БНСУлс БНСУ-д Үндэсний тэтгэврийн даатгалд 18-59 насны бүх иргэд хамрагддаг. Төрийн албан хаагчид, ажиллагчид, хувийн сургуулийн багш, цэргийн бие бүрэлдэхүүнд тэтгэврийн тусгай тогтолцоо үйлчилдэг байна. Ажиллагчид сарын орлогоосоо 4,5%, ардын аж ахуйтан, загасчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид сарын орлогоосоо 6%, Ажил олгогч даатгуулагчийн орлогын дүнгээс 4,5%-ийн шимтгэл төлнө. Суурь тэтгэвэр тогтоох үнэлгээ нь даатгуулагчийн сүүлийн 3 жилийн сарын дундаж орлого буюу даатгуулсан бүх хугацаанд төлсөн шимтгэлийн дүнг 1,8 дахин нэмгдүүлсэнтэй тэнцэнэ. Засгийн газар захиргааны зардлын зарим хэсэг, загасчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийн хагасыг хариуцдаг. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн, 60 нас хүрсэн даатгуулагч өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй. 2033 онд тэтгэвэр тогтоох насыг 65-д хүргэхээр төлөвлөж байгаа. Тэтгэврийн хэмжээг суурь тэтгэвэр тогтоох үнэлгээний 47,5 %-иар тогтоох бөгөөд даатгалд хамрагдсан 10 жилээс дээшхи жил тутамд суурь тэтгэвэр тогтоох үнэлгээний 5 %-иар бодож нэмэгдэл олгодог байна. Эрүүл мэндийн даатгал. БНСУ-д 2002 онд батлагдсан хуулиар энэ харилцааг зохицуулж байна. Эрүүл мэндийн даатгалд бүх иргэд хамрагдах бөгөөд бага орлоготой иргэдийг тусгай хөтөлбөрт хамруулдаг байна. Даатгуулагч сарын цалингаасаа 1,815%-иар, ажил олгогч сарын цалингийн нормативт сангаас 1,815%-иар, Засгийн газар төрийн албан хаагчдын 1,815%-иар, хувийн сургуулийн ажиллагчдын төлөө 0,726%-иар, сургууль ажиллагчдынхаа төлөө 1,095%-иар шимтгэл төлнө. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэмжийн 40%-ийг төсвөөс, 10%-ийг тамхины татвараас улс төлнө. Зардлын хуваарилалтыг хийхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бол 20%, гадуур нарийн мэргэжлийн эмнэлгээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw