Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 216 Тайлбар: Зоос банкны хадгаламжийн данснаас 1 тэрбум төгрөгийг 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Төв төрийн сан банкны 900090003 тоот тэтгэмжийн даатгалын сангийн харилцах дансанд оруулсан болно. Хуримтлалын сан байгуулаагүй ба Монгол банкны үнэт цаас болон Засгийн Газрын бонд худалдан аваагүй байна. ДӨРӨВ. ГАДААДЫН ЗАРИМ ОРНУУДЫН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР 4.1. ЯПОН УЛС Японд 1961 оны 4 сараас эхлэн мөрдөгдсөн Үндэсний тэтгэврийн тухай хуулиар суурь тэтгэвэр, нэмэгдэл тэтгэвэр гэсэн 2 шатлалтай байхаар зааж хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн бүх иргэдийг хамарсан үндэсний суурь тэтгэврийн даатгал, хувийн компанид ажиллагчдыг хамарсан ажиллагчдын тэтгэврийн даатгал, төрийн үйлчилгээний болон зарим салбарын ажиллагчдыг хамарсан харилцан туслалцааны /хоёр талын/ тэтгэврийн даатгал гэсэн 3 хэсэгтэй тэтгэврийн даатгалын систем үйлчилж байна. Нэгдүгээр хэсэгт: хувиараа хөдөлмөр эрхлэгчид, фермер, оюутан, ажилгүйчүүд гэх мэт 2, 3 дугаар хэсэгт хамрагддаггүй бүх хүмүүс хамрагддаг бөгөөд тэдгээр нь тэтгэврийн даатгалд 20-60 нас хүртэл сар бүр 13300 иен /2000оныхоор/ төлдөг. Хоёрдугаар хэсэгт: 5-аас дээш ажлын байртай хувийн секторын бүх ажиллагчид, төрийн үйлчилгээний ажилтнууд хамрагдана. Энэ бүлгийн хүмүүс үндэсний тэтгэврийн даатгалд тусгайлан шимтгэл төлдөггүй, харин хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн дагуу ажиллагчдын тэтгэврийн даатгалд тусгай журмын дагуу цалингийн сүлжээнээс хамааралтайгаар 8,675% /уурхайчид, далайчид 9,575%/-ийн шимтгэл төлнө. Гуравдугаар хэсэгт: 2 дугаар хэсэгт хамрагдагчдын ар гэрийн ажил хийдэггүй хүмүүс хамрагдана. Эдгээр хүмүүс шимтгэл төлөхгүй, ажил олгогч, ажиллагчдын шимтгэл төлөх нөхцөл хангагдсан нөхцөлд тэтгэвэр авах эрх нээгдэнэ. Японы тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог нь манайхтай адил байна. Японд Үндэсний суурь тэтгэвэр /65 наснаас сард 67000 иен/, Ажиллагчдын өндөр насны тэтгэвэр, Ажиллагчдын гэр бүлийн хүний /жилд 231400 иен, бусад хүүхэд бүрт 77100 иен/ тэтгэвэр, хувийн тэтгэвэр ба орлогын хамгаалалтын бусад хэлбэрүүд үйлчилж байна. Эрүүл мэндийн даатгал Японд төрийн эрүүл мэндийн даатгалын систем үйлчилдэг. Одоо 1994 онд батлагдсан эрүүл мэндийн даатгалын хуулиар энэ харилцааг зохицуулж байна. Үндэсний эрүүл мэндийн даатгал, ажиллагчдын эрүүл мэндийн даатгал гэсэн 2 хэсэгтэй. Үндэсний эрүүл мэндийн даатгалд ажиллагчдын болон байгууллага, хот, тосгодын орон нутгийн тусгай хөтөлбөрт хамрагдаагүй бүх иргэд хамрагдана. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамардаг үндэсний эрүүл мэндийн даатгалын тусгай систем ч энд багтана. Жирийн даатгуулагчдын жилийн шимтгэлийн дундаж хэмжээ 80202 иен, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийнх 166608 иен байдаг. Бага орлоготой иргэдийн шимтгэлийн 30-70%-ийг хөнгөлөх хөтөлбөрт хамруулдаг. Энэ төрөлд ажил олгогч шимтгэл төлөхгүй, харин Засгийн газар эмнэлгийн зардлын 50%, захиргааны зардлыг бүрэн хариуцдаг. Үндэсний эрүүл мэндийн даатгалаас зөвхөн эмчилгээний зардлын зарим хэсгийг олгодог. Эмчилгээний зардлын 30%-ийг иргэн өөрөө хариуцах бөгөөд дээд хэмжээ нь 63800 иен, бага орлоготой бол 34400 иен байдаг. Даатгуулагч эмнэлгийн хоолны зардлаа /хоногт 760 иен/ өөрөө хариуцна. Ажиллагчдын эрүүл мэндийн даатгалд 5-аас дээш ажлын байртай хувийн компаний ажиллагчид заавал бусад нь сайн дураар хамрагдана.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw