Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 211 ГУРАВ. Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хийсэн шинжилгээ 3.1. Нийгмийн даатгалын сангуудын орлого, зарлага, хөрөнгийн үлдэгдлийн судалгаа Нийгмийн даатгалын сангийн 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 2007 оноос ажил олгогчид 2,2 мянга, даатгуулагчид 143,3 мянгаар нэмэгдэж, 19,8 мянган ажил олгогч, 2 296,2 мянган иргэнийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулсан дүн гарчээ58. Даатгуулагчдын төрлөөр урд онтой харьцуулан харуулбал: /Мянга/ Даатгуулагчдын төрөл 2007 он 2008 он Өөрчлөлтийн хувь Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчид 484,8 539,7 11,3 Нийгмийн даатгалын сайн дурын даатгуулагч 51,1 62,5 22,3 Эрүүл мэндийн заавал болон сайн дурын даатгуулагчид 321,5 340,8 6,0 Эрүүл мэндийг төрөөс хариуцах даатгуулагчид 1 295,5 1 353,2 4,4 Дүн 2 152,9 2 296,2 6,7 2008 онд эрүүл мэндийн даатгалд 2.2 сая хүн хамрагдсанаас аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид 24.2 хувь, төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах иргэд 58.8 хувь, малчин, оюутан, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд 17.0 хувийг тус тус эзэлж байна. 2008 онд эрүүл мэндийн даатгалын хамралтыг 80.0-аас дээш хувьд хүргэх зорилт тавьж ажилласаны үр дүнд жилийн эцэст даатгалд шинээр 196.7 мянган хүн нэмэгдэж, хамралт нийтдээ 84.4 хувьд хүрч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2008 оны орлогын төлөвлөгөө бодит боломжоос харьцангуй өндөр хэмжээгээр батлагдсан, нөгөө талаас шимтгэл төлөгчдийн санхүүгийн төлбөр гүйцэтгэх чадвар суларсан үед нийгмийн даатгалын системийн хэмжээгээр шимтгэлийн жилийн орлогын төлөвлөгөөг 94.1 хувиар биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг сан тус бүрээр авч үзвэл тэтгэврийн даатгалын сан 91,0 хувиар, тэтгэмжийн даатгалын сан 90,4 хувиар, Эрүүл мэндийн даатгалын сан 92,7 хувиар, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 158 хувиар, ажилгүйдлийн даатгалын сан 87,9 хувиар тус тус биелэлттэй гарсан байна59. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор албан бус секторт ажиллагч, малчин, оюутны “Шимтгэл ногдуулалтын төлөвлөгөө”-г оны эхнээс батлуулан хэрэгжүүлснээр эдгээр иргэдийн даатгалын хамралт өмнөх оныхоос 22.9 мянган хүнээр, сангийн орлого 382.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 58 Нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны 2008 оны санхүүгийн тайлан. УНДЕГ-ын Санхүү бүртгэлийн газар. Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны 2009 оны зөвлөлгөөний материал. 59 Ч.Алтанхуяг. Нийгмийн даатгалын салбарын 2008 оны ажлын үр дүн, санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, цаашдын зорилт. http://www.ndaatgal.mn/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw