[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 212 Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойшхи 14 жилийн хугацаанд түүхэндээ хамгийн өндөр буюу 280.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого цуглуулж, даатгалын сангаас хамгийн их зарлага буюу 410.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, эмчилгээ, үйлчилгээний зардал, төлбөрийг санхүүжүүлсэн байна60. Тэтгэврийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэвэр авч байгаа 293.4 мянган хүнд 327.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож, Засгийн газрын шийдвэрийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 81000 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 54.0 мянган төгрөгөөр тогтоож, тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн, тэтгэврийн нэмэгдэлд 56.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэвэр 96.4 мянгад хүрлээ. Тэтгэмжийн даатгалын сангаас 110,0 орчим мянган даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний амаржсаны, оршуулгын тэтгэмжид 13,5 тэрбум төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангаас 8,0 мянга орчим даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 3,2 тэрбум төгрөг, сургалтын зардалд 39,7 сая төгрөг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 7200 иргэний тэтгэвэрт 13,7 тэрбум төгрөг, 3000 гаруй хүний хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, нөхөн сэргээх төлбөр, рашаан сувилалын зардалд зориулан 468,7 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын санхүүжилтийг хугацаанд нь шуурхай зохион байгуулж олгосны үр дүнд 1.6 сая хүний тусламж үйлчилгээний зардалд 50.8 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оныхоос 23.3 тэрбум төгрөгөөр буюу 84.7 хувиар өссөн байна. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээнд нийт зардлын 95.8 хувь буюу 46.0 тэрбум төгрөг, рашаан сувиллаар үйлчлүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээнд 2.4 хувь буюу 1.2 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд 1.8 хувь буюу 884.4 сая төгрөгийг тус тус зарцуулжээ61. Одоо НДС-ын 2004-2008 оны орлого, зарлага, үлдэгдлийн талаархи мэдээллийг доорхи хүснэгтээр үзүүлье. 60 Мөн тэнд 61 Ч.Алтанхуяг. Нийгмийн даатгалын салбарын 2008 оны ажлын үр дүн, санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, цаашдын зорилт. http://www.ndaatgal.mn/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw