Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 210  Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хэмжээ, нэр төрлийг оновчтой болгох, гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн тууштай бодлого, эдийн засгийн хөшүүрэг байхгүй байгааг анхааран үзэж иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг боловсронгуй болгох.  Гадаад орнуудын ижил мэргэжлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, олон улсын НД-ын ололт, туршлагаас суралцаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ төрөл үйлчилгээг нэвтрүүлэх.  Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн доод хэмжээг 50 хувьд хүргэх, тэтгэмж олгох хугацааг олон улсын стандартад хүргэх зэрэг өөрчлөлтүүдийг нэн даруй хийх нь зүйтэй гэсэн байна. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс санхүүгийн тэтгэлэг олгон хэрэгжүүлдэг бодлогын судалгааны төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн судлаач Д.Чимиддамба, Л.Мөнх-Эрдэнэ, Т.Одончимэг нар нийгмийн даатгалын асуудлаар хийсэн тус тусын судалгааны ажилдаа тодорхой санал, дүгнэлтийг дэвшүүлжээ. Одоо эдгээрийг тоймлон авч үзье. Судлаач Д.Чимиддамба “Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны ажилдаа эрүүл мэндийн даатгалын хэлбэр, зарчмыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудад хэрэглэгддэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааны хоёр загвар, төлбөрийн аргуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилттэй холбоотой дараахь дүгнэлтүүдийг хийжээ. Үүнд:  Эрүүл мэндийн санхүүжилт нь эрүүл мэндийн бодлоготойгоо уялдахгүй байна.  Эрүүл мэндийн санхүүжилт нь тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүргэх боломжийг хязгаарлаж байна.  Эрүүл мэндийн санхүүжилт нь тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулахад чиглэгдэхгүй байна. Судлаач Л.Мөнх-Эрдэнэ “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ ба чанарыг сайжруулах арга замууд” сэдэвт судалгааны ажилдаа Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар ба санхүүжилт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг судалсан олон улсын туршлага зэрэг асуудлыг авч үзсэн байна. Иргэний эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ хүртэхэд нэг иргэнд ногдох эрүүл мэндийн зардал чухал үзүүлэлт болдог бөгөөд манай улсын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал нь иргэдэд эрүүл мэндийн чанартай, тусламж үйлчилгээ, тухайлбал, эмнэлгийн өндөр чанартай тусламжийг үзүүлэхэд санхүүжилтын хэмжээ хангалтгүй байна. Учир нь манай улсын нэг иргэнд ногдох эрүүл мэндийн зардал нь байх ёстой үзүүлэлтээсээ даруй 1,8 дахин бага байна57. Эмч, эмнэлгийн ажиллагсдын цалин хөлс харьцангуй бага, орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн хангамж хүрэлцээгүй байгаа зэрэг нь тусламж үйлчилгээний чанар тааруу байгаагийн нэг шалтгаан мөн гэж судлаач үзсэн байна. Судлаач Т.Одончимэг “Нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны ажилдаа нийгмийн даатгалын салбарын бодлогын баримт бичигт бичиг баримтын судалгаа хийсэн байна. 57 Л. Мөнх-Эрдэнэ “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ ба чанарыг сайжруулах арга замууд”, 2 дахь тал. www.openforum.mn

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw