[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 209 Хүснэгт 6. НДСанг ашигтай байдлаар өсгөх нь зүйтэй саналыг Та хэрхэн үзэж байна вэ? Санал хувь Ашигтай бол зөв 38.1 Олны жишгийг дагана 10.5 Буруу 18.1 маш эрсдэлтэй 19.7 мэдэхгүй 13.6 Нийт 100.0 Хүснэгтээс үзвэл НДС-г ашигтай байдлаар өсгөх нь ерөнхийдөө зөв зүйтэй болохыг судалгаанд хамрагсдын дийлэнх /38.1%/ нь үзсэн нь сангийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх үүднээс түүнийг эргэлтэнд оруулах нь зах зээлийн эдийн засгийн утгаараа зөв гэж үзсэнтэй холбоотой юм. Нөгөө талаар үүнийг маш эрсдэлтэй, буруу алхам болох гэж үзэж байгаа респондентуудийн 37.8 хувь /нийлбэр дүнгээр/ үзсэн нь энэ асуудалд болгоомжтой хандаж байгаагийн илрэл юм. Энэ бүхнийг дүгнэж үзвэл нийгмийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилтийн байдалд манай хүмүүсийн хандах хандлага, үнэлэмж төдийлөн сайн биш байгаа нь харагдлаа. Энэ нь нийгмийн даатгалын талаархи хүмүүсийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаагийн зэрэгцээ хууль эрх зүйн орчин төдийлөн боловсронгуй бус, ялангуяа даатгуулагчдын эрх ашиг, сонирхлыг шууд хамгаалдаг, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог механизм эрх зүйн актуудад тусгалаа олоогүйтэй холбоотой байна гэж үзэх үндэс байна. 2.2. Судалгааны байгууллагууд, судлаачдын хийсэн үнэлгээ, санал, зөвлөмж Дээр 1.1 дэх хэсэгт нийгмийн даатгалын асуудлаар хийсэн судалгааны ажлуудын жагсаалтыг гаргасан билээ. Энэ хэсэгт эдгээр судалгааны дүгнэлт, дэвшүүлсэн санал, зөвлөмжийг танилцуулах зорилго тавьсан болно. УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвөөс 2008 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны захиалгаар “Нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, цаашид сайжруулах арга зам” сэдэвт судалгааг хийсэн бөгөөд дараахь санал, зөвлөмжийг тус судалгааны үр дүнд хийсэн байна. Үүнд: НДС-гийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих зохистой тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох. Шаардлагатай тохиолдолд авч ашиглах НД-ын эрсдэлийн болон нөөцийн сан бүрдүүлэх боломж нөхцөлийг судлан холбогдох хууль тогтоомжуудад энэ талын зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн НД-ын зарим төрлийн үйлчилгээг боловсронгуй болгон сайжруулах, эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага ч зүй ёсоор тавигдаж байгаа болно. Тухайлбал: НД-ын төрлүүд дотроос ихээхэн хүнд байдалд ороод байгаа тэтгэврийн даатгалын сангийн эрх зүйн орчны шинэтгэлийн асуудлыг онцгой анхаарах Тэтгэврийн нэрийн дансыг зохих ёсоор нь ажиллуулж түүний үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, мэдээлэл өгөх ажлыг эрчимжүүлэх. Тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын 4.0 хувийг тусгай санд төвлөрүүлэх асуудлыг холбогдох хуульд өөрчлөлт оруулж шийдвэрлэх. Гадаад оронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монгол иргэдийг НД-д даатгуулах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох. Хүн амын дундаж насжилттай уяалдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх бүхий насыг шинээр тогтоох.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw