Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 208 Хүснэгт 2. Нийгмийн даатгалын дараахь төрлийн үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлнэ үү? сайн Дунд муу Мэдэхгүй Өндөр насны тэтгэвэр 28.4% 44.0% 13.1% 14.4% Тахир дутуугийн даатгал 16.0% 31.1% 21.7% 31.3% Тэжээгчээ алдсны 14.8% 28.8% 19.1% 37.3% Эрүүл мэндийн даатгал 22.4% 32.7% 33.8% 11.2% Ажилгүйдлийн даатгал 12.2% 22.1% 23.7% 42.0% Хүснэгтээс үзэхэд өндөр насны тэтгэврийн үйлчилгээний чанар, хүртээмж бусдаас харьцангуй илүү үнэлгээ авсан болно /Chi-Square=20.740; df=12; Sig.(2-sided)= .054/. Харин эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаархи респондентүүдийн үнэлгээ нь үндсэндээ харилцан адилгүй байгаа ч сөрөг үнэлгээ /33.8%/ нь давамгайлж байгаа нь анхаарал татаж байна. Түүнээс гадна респондентүүд нийгмийн даатгалын үлдсэн бусад төрлүүдийг /тахир дутуугийн даатгал, тэжээгчээ алдсны даатгал, ажилгүйдлын даатгал/ хангалттай хэмээн үнэлээгүй болно. /“Мэдэхгүй” гэсэн хариулт өндөр /31.3%-42.0% -ийн хооронд хэлбэлзэж байна/. Нийгмийн даатгалын тогтолцооны хүрээнд олгогдож байгаа тэтгэмжийн талаархи респондентүүдийн үнэлгээ нь ихэнхидээ энэ талын мэдлэг хангалтгүй байгаагаар тодорхойлогдож байгаа нь хүснэгт 3-аас харагдаж байна. Харин судалгаанд оролцогчдын ихэнх нь жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын бүх төрлүүдээс хамгийн эерэгээр үнэлсэн /32.6%/ нь сонирхолтой юм. Энэ нь нэг талаас тухайн тогтолцооноос олгож буй тэтгэмжийн төрлийн хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа, мөн нөгөө талаас үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хуваарилан зарцуулах зарчим нь нийгмийн даатгалын тогтолцооны шинэтгэлийн нэг томоохон асуудал болж байдаг. Санал асуулгад оролцогчдын 72.0 хувь нь нас, хүйс, боловсрол зэргийг харгалзахгүйгээр НДС-гийн хуваарилан зарцуулж байгаа хэлбэрийг өөрийн амьдралд шууд хамаатай гэж хариулсан байна. Энэ байдал энэ удаагийн судалгааны дараагийн асуултын хариултаар давхар нотлогдож байна. Респондентуудын 40.1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийг одоо төлж байгаа хүнд олгох нь зүйтэй гэж үзэж байна /Хүснэгт 5/. Хүснэгт 5. НД-ын шимтгэлийн хуримтлалыг хуваарилан зарцуулж байгаа нөхцлүүдийн алинтай Та санал нийлж байна вэ? Нөхцөл хувиар 1995 оноос өмнө гарсан хүнд олгох ёстой 15.0 Одоо төлж байгаа хүнд олгох ёстой 40.1 1960 оноос хойш төрсөн хүний дансанд хуримтлах ёстой 19.1 НД-ын зарим хэсгийн ЗГ зарцуулах ёстой 1.9 мэдэхгүй 23.9 Нийт 100.0 Хэдийгээр санал асуулгад оролцогчдын ихэнх нь нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалын хуваарилан зарцуулах асуудлын хүрээн дэх өнөөгийн өөрчлөлтийг дэмжиж байгаа боловч хэрэгжүүлэх арга замын талаар хүмүүсийн санал харилцан адилгүй байгаа юм /Хүснэгт 6/.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw