Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 207 хангалтгүй байгааг, нөгөө талаас тус байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байгааг илтгэн харуулж байна гэж үзэж болох юм. НД-ын тогтолцоотой шууд хамааралтай иргэдийн нийгмийн хамгааллын тухай асуудал ч бидний анхаарлын гадна орхигдоогүй. “Таны нийгмийн хамгаалал хэр баталгаатай вэ?“ гэсэн асуултын санал асуулгын дүнг нэгтгэхэд дийлэнх олонхи буюу судалгаанд хамрагсдын 53,1 хувь нь баталгаагүй, 22,9 хувь нь баталгаатай, 24 хувь хариулж мэдэхгүй байна гэсэн үзүүлэлт харагдаж байна. Эндээс үзвэл иргэдийн талаас илүү хэсэг нь нийгмийн даатгалын үйл ажиллагаа, түүнээс үүдэн гарсан нийгмийн хамгааллын талаар сэтгэл дундуур байдаг нь харагдаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотой нэг чухал асуудал бол иргэд, олон түмэн нийгмийн даатгалын үйлчилгээнд хэрхэн хамрагддаг байдлын тухай асуудал юм. Энэ талаархи санал асуулгын судалгааны байдлыг манай иргэд нийгмийн даатгалын үйлчилгээнд хэрхэн хамрагддаг нь тодорхой байна. Тухайлбал: • Та нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг уу? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 76,3 хувь нь “тийм“, харин 23,7 хувь нь “үгүй“ гэж хариулцгаажээ. • Та яагаад нийгмийн даатгалд хамрагдаагүй шалтгаанаа тодорхойлон бичнэ үү гэсэн асуултанд судалгаанд оролцогчид дараахь байдлаар хариулт өгсөн нь сонирхолтой байна. Үүнд: 1. Мэдэхгүйн улмаас – 31,9 2. Бичиг баримт бүрдээгүй – 16,3 3. Шаардлага байхгүй – 14,8 4. Зав чөлөө болж өгөхгүй – 13,3 5. Шилжүүлэг хийгдээгүйгээс – 7,4 6. Бусад шалтгаанаар – 16,3 хувиар тус тус хариулсан байна. Эндээс иргэдийн НД-ын үйл ажиллагаанд хамрагдахад хамгийн их саад болж буй бэрхшээл нь даатгалын ач холбогдол, үр шимийн талаар мэдлэг, мэдээлэл муутай /31,9 хувь/, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж чаддаггүй /16,3 хувь/ байдал харагдаж байна. Тиймээс иргэдийг нийгмийн даатгалын үйл ажиллагаанд бүрэн хамруулахын тулд дээрх асуудал, бэрхшээлийг арилган зохицуулах талаар даатгалын байгууллагууд санаачлага гаргах нь чухал юм. Цаашилбал, өнөөгийн нийгмийн даатгал, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг олон нийт хэрхэн үнэлж байгааг тодруулан мэдэхийг хичээсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Өнөөдөр иргэдэд олгож буй нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ боломжийн гэдэгтэй Та санал нийлэх үү?” гэсэн асуултанд санал асуулгын судалгаанд хамрагдагсад хариулсан байдлаас үзвэл дээрхи асуудлын талаар сэтгэл дундуур байдаг нь харагдаж байна. Тухайлбал, НД-ын нийт тогтолцоо нь санаанд нийцэхгүй гэж респондентүүдийн дийлэнх /61.9%/ үнэлсэн нь дээрхийг батлаж байгаа юм. Энэхүү доогуур үнэлгээнд ямар хүчин зүйл голлон нөлөөлж байгааг тандахад энд гол нь иргэдийн өнөөгийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэлээд хүчтэй нөлөөлдөг гэж үзэж болохоор байна. Үүнийг ч статистикийн дүн шинжилгээ давхар нотлож байгаа юм/Хүснэгт 1/. Эндээс үзвэл нийгмийн даатгалын тогтолцооны талаархи олон нийтийн үнэлгээ нь НДС-гийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээтэй шууд хамааралтай болох нь харагдаж байна гэсэн үг юм. Харин энд нас, хүйс, боловсрол зэрэг хүчин зүйлийн нөлөө бага байгаа юм. Энэ удаагийн судалгааны явцад нийгмийн даатгалын тогтолцооны чанар, хүртээмжийн талаарх үнэлгээ даатгалын төрөл бүрээр дараах байдлаар гарсан нь сонирхол татаж байна. /Хүснэгт 2/.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw