[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 206 1.4. Нийгмийн даатгалын асуудлаар хийсэн судалгааны ажлын тойм ХОЁР. Нийгмийн даатгалын хуулиудын хэрэгжилтийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ 2.1. Нийгмийн даатгалын хуулиудын хэрэгжилтийн талаархи олон нийтийн үнэлгээ, санаа бодол Уг асуудлыг авч үзэхдээ УИХ-ын Төсвийн Байнгын хорооны захиалгаар УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвийн судлаачдын 2008 онд хийж гүйцэтгэсэн “Нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, цаашид сайжруулах арга зам” сэдэвт судалгааны ажлын хүрээнд хийгдсэн олон нийтийн санал асуулгын судалгааны материалд тулгуурласан болно. Өнөөгийн зах зээлийн харилцааны нөхцөлд ирээдүйн амьдралын түвшин, хүрэлцээ, хангамж харилцан адилгүй байдаг нь зүй ёсны хэрэг билээ. Энэ тохиолдолд иргэдийн ирээдүйн амьдралын баталгааг хангах, нийгмийн асуудлыг зохистой байдлаар шийдвэрлэх, тэднийг ажилгүйдэл, ядуурлаас хамгаалах цорын ганц найдвартай механизм нь нийгмийн даатгал болдог байна. Иймээс манай энэ удаагийн судалгааны нэг үндсэн зорилт нь олон нийтийн зүгээс Монголын НД-ын өнөөгийн тогтолцооны талаархи тэдний үнэлэлт, үнэлгээг тодруулан үзэх явдал байлаа. Нийгмийн даатгалын тухай хуулиудын хэрэгжилтын байдлыг тодруулах үүднээс санал асуулгын судалгааны анхаарлын төвд юуны өмнө өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоонд хандах олон түмний хандлага, байр суурийн асуудлыг тандан судлах шаардлагатай байлаа. Энэ дагуу“ Өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцоо таны санаанд хэр нийцдэг вэ?” гэсэн асуултад нийт судалгаанд хамрагсадын 38,1 хувь нь нийцдэг харин дийлэнх нь буюу 61,9 хувь нь нийцдэггүй гэж хариулсан байна. Энд сонирхол татсан нэг зүйл бол аль ч оролцогч хариулж мэдэхгүй байна гэсэн хариултыг сонгоогүй байдал юм. Энэ нь олон нийт хэдийгээр нийгмийн даатгалын тогтолцооны талаар ямар нэг ойлголттой байдаг ч иргэдийн эрх ашиг, сонирхолд тэр бүр хүрч нийцэж ажиллахгүй байгааг харуулж буй баримт мөн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/ хэрхэн ажилладаг талаархи иргэдийн санал бодлыг тандаж үзэхэд дараах дүр зураг харагдаж байна. Үүнд: Судалгаанд хамрагсдын хувьд НДҮЗ-ийн тухай сонсож байсан боловч түүний үйл ажиллагаа, бодлого, чиглэлийн талаар сайн мэдэхгүй байна гэж 54,7 хувь, огт мэдэхгүй, сонсоогүй юм байна гэж 34,3 хувь, ер нь мэднэ гэсэн 10,9 хувь нь тус тус хариулцгаажээ. Энэ нь нэг талаас НД-ын үйл ажиллагааг зохицуулах төв байгууллага болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа олон түмэнд ил тод биш, энэ талын мэдээ, мэдээлэл № Судалгааны ажлын сэдэв Гүйцэтгэсэн байгууллага, судлаачид Гүйцэтгэсэн огноо 1. Нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, цаашид сайжруулах арга зам УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв 2008 2. Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоог боловсронгуй болгох нь Нээлттэй нийгэм хүрээлэн, Бодлогын шинжилгээний төсөл, судлаач Д.Чимиддамба 2007 3. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ ба чанарыг сайжруулах арга замууд Нээлттэй нийгэм хүрээлэн, Бодлогын шинжилгээний төсөл, судлаач Л.МөнхЭрдэнэ 2007 4. Нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн менежментийг боловсронгуй болгох нь Нээлттэй нийгэм хүрээлэн, Бодлогын шинжилгээний төсөл, судлаач Т. Одончимэг 2007
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw