Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 201 комиссоос захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлсэн ажлын хүрээнд нийт 5634 чиг үүргийг шинжилж дүгнэлт хийснээс 1468 нь илүүдэл, 263 нь давхардсан, 868 нь өөрчлөх чиг үүрэг байжээ53. Мөн 2002 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар батлагдсан “Оросын Холбооны Улсын төрийн албаны шинэчлэл” Холбооны хөтөлбөрт (2003-2005) дэвшүүлсэн төрийн албаны шинэчлэлийн нэг чухал чиглэл нь дэлхийн стандартад нийцсэн төрийн цогц үйлчилгээг бий болгох явдал юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр төрийн албан хаагчид албан үүргээ чанартай сайн гүйцэтгэж иргэд, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлсэн үр дүн гарна гэдгийг тодорхойлжээ54. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны № 261 зарлигаар батлагдсан “Оросын Холбооны Улсын төрийн албаны шинэчлэл ба хөгжил” Холбооны хөтөлбөрт (2009-2013) төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж дуусган, ОХУ-ын төрийн албаны нэгдсэн тогтолцоог бий болгон, төрийн албаны өндөр мэргэшсэн боловсон хүчнийг бүрдүүлж, төрийн удирдлагын үр ашиг, инновацит эдийн засаг, иргэний нийгмийн хөгжлийг хангах зорилго дэвшүүлжээ55. Түүнчлэн ОХУ-ын төрийн захиргааны шинэчлэлийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, зарим чиг үүргийг төрийн бус салбарт шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн зарим хууль батлагдаж, зарим хуулийн төслүүд боловсруулагдсан байна. Тухайлбал, 2007 онд “Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын тухай” (Федеральный закон “О саморегулируемых организациях”) Холбооны хууль батлагдсан, гүйцэтгэх засаглалын байгууллагын захиргааны журмын тухай, төрийн үйлчилгээний стандартын тухай, санхүүгийн аудит болон үнэлгээний салбарын төрийн үйл ажиллагааг өөрийгөө зохицуулах байгууллагуудад шилжүүлэх тухай холбооны хуулиудын төсөл боловсруулагдаж, холбооны түвшиний төрийн үйлчилгээний жагсаалт, стандартыг боловсруулах ажил хийгдэж байгаа юм. Дээрхи бодлогын баримт бичгүүдэд тодорхойлогдсон төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд ОХУ-ын субъектүүдэд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, тухайлбал, төрийн үйлчилгээг аутсорсингоор гүйцэтгүүлэх хэлбэр амжилттай хэрэгжиж, энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Жишээ нь, ОХУ-ын Пенза мужийн Засгийн газар 2008 онд “Пенза мужийн төрийн гүйцэтгэх байгууллагууд аутсорсингийг хэрэглэх тухай”56 №274 дугаар тогтоолыг баталсан ба түүнд аль нэг чиг үүргийг шилжүүлэн аутсорсингоор гүйцэтгүүлэх нь оновчтой эсэхийг эрх бүхий албан тушаалтан тодорхойлох (тухайлбал, Пенза мужийн Засгийн газрын орлогч дарга) ба аутсорсингоор гүйцэтгүүлэх үйл ажиллагааны жагсаалт гаргах, төрийн гүйцэтгэх байгууллагын зарим үүргийг аутсорсингоор гүйцэтгүүлэх дүрэм боловсруулж батлуулахыг заажээ. Түүнчлэн энэ ажлын хүрээнд төрийн байгууллагын чиг үүргийн байдалд анализ (аудит) хийх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны төрөлд анализ хийх, тодорхой шалгуурын дагуу аутсорсингоор хийлгэх үйл ажиллагааны төрөл, хугацааг тодорхойлох шаардлагатай байдаг. ОХУ-ын субъектуудын төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага аутсорсингоор зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхдээ дараах үндсэн хүчин зүйлүүдийг тооцож оноогоор үнэлдэг байна. Үүнд:  Тухайн чиг үүргийн аль ангилалд хамаарч буй байдал (үндсэн эсхүл туслах) 1-5 оноо,  Нөөцийн хүчин зүйл (боловсон хүчний болон санхүүгийн) 1-5 оноо,  Үнэ, өртөгийн хүчин зүйл (тухайн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө, санхүүгийн тооцоо) 1-3-5 оноо, 53 Концепции административной реформы в РФ в 2006-2010 годах.www.adm.yar.ru 54 Федеральная программа “Реформирование государственной службы службы Российской Федерации” www.uk.mos.ru 55 Федеральная программа “Реформирование и развитие государственной службы службы Российской Федерации” www.rg.ru 56 Постановление Правительства Пензенской обл.от 04.05.2008. №274 “Об использовании аутсорсинга исполнительными органами государственной власти Пензенской области” www.regionz.ru

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw