[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 200 Бодлого, хууль эрх зүйн орчин Хууль эрх зүй: “Оросын Холбооны Улсын Үндсэн хууль” (1993), “Оросын Холбооны Улсын субъектүүдийн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагуудын зохион байгуулалтын үндсэн зарчмуудын тухай” (1999), “Оросын Холбооны Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын зохион байгуулалтын үндсэн зарчмуудын тухай” (2004), “Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын тухай” (2007), “Төрийн үйлчилгээний стандартын тухай” хуулийн төсөл ” (2007) Бодлогын баримт бичиг: “Захиргааны шинэчлэл 2005-2010” Үндэсний Хөтөлбөр“, “Оросын Холбооны Улсын төрийн албаны шинэчлэл” Холбооны хөтөлбөр (2003-2005), “Оросын Холбооны Улсын төрийн албаны шинэчлэл ба хөгжил” Холбооны хөтөлбөрт (2009-2013) 2003-2005 онуудад ОХУ-ын захиргааны шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлэх чухал шийдвэрүүд гарсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ОХУ-ын Холбооны Хуралд явуулсан 2003 оны Илгээлтэд улс орны эдийн засгийн шинэчлэл, өөрчлөлтөнд саад болж буй хүчин зүйлүүдийн нэг нь төрийн аппаратын үйл ажиллагааны үр ашиг хангалтгүй байгаа болон эрх мэдлийн хэмжээндээ чанар нь хүрэхгүй байгаа байдал гэж тодорхойлжээ52. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2003 оны 7 дугаар сарын 23-ны N824 “2003-2004 онуудад захиргааны шинэчлэл хийх арга хэмжээний тухай” зарлигт захиргааны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг заасан. Үүнд: Үйлдвэрлэл эрхлэгч субъектүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах, түүний дотор төрийн илүүдсэн зохицуулалтыг багасгах, Холбооны гүйцэтгэх байгууллагуудын давхардсан үүрэг, эрх мэдлийг хасах, Эдийн засгийн салбарт өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллагуудын тогтолцоог хөгжүүлэх, Эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, төрийн өмчийг удирдах, иргэд, хуулийн этгээдэд төрийн байгууллагаас үйлчилгээ үзүүлэх үүргийг зохион байгуулалтын хувьд хувааж, цэгцлэх зэрэг болно. Эдгээр зорилтыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүргийг захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэх Засгийн газрын Комисс хүлээжээ. Түүнчлэн 2005-2010 онд хэрэгжүүлэх “Захиргааны шинэчлэл”-ийн зорилтот хөтөлбөрийн үзэл баримтлал батлагдан гарч, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн нь улсын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд их түлхэц болжээ. “Захиргааны шинэчлэл”-ийн үзэл баримтлалд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэлд үндэслэсэн үнэлгээ, төрийн болон орон нутгийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, захиргааны болон электрон захиргааны журмыг боловсруулж, нэвтрүүлэх, төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх, авилгын эрсдэл бүхий салбарын удирдлагыг боловсронгуй болгох онцгой механизмыг бий болгож, хэрэгжүүлэх, захиргааны хэргийн шүүх, эрх зүйн механизмыг боловсронгуй болгох, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, чиг үүргийн давхардлыг арилгах үйл ажиллагааг дуусгах, захиргааудирдлагын үйл явцад аутсорсингийн тогтолцоог хөгжүүлэх, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын харилцааны үр дүн, тунгалаг байдлыг хангах зэрэг цогц арга хэмжээг тодорхойлсон байна. Захиргааны шинэчлэлийн явцад хийгдсэн нэг чухал арга хэмжээ бол захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй чиг үүргийг шинжилж, ангилах ажил байжээ. Энэ үйл ажиллагааны дүнд агуулгыг нь шинээр тодорхойлох, аль эсхүл бүр мөсөн хүчингүй болгох, эсхүл өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагт шилжүүлэх шаардлагатай бүлэг чиг үүргийг тодруулсан байна. Засгийн газрын 52 Послание Президента Федеральному Собранию Российской Федерации 2003. www. kremlin.ru
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw