[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 199 түншлэлийн хүрээнд шинэлэг санаа дэвшүүлэх, түүнийгээ бодит ажил хэрэг болгоход чиглэсэн хувийн болон улсын салбарын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний зөвлөл нь дэргэдээ Эрчим хүчний институт, Олон улсын институт, Үл хөдлөх хөрөнгийн институт, Тээврийн институт болон Усны институтай. Хууль, эрх зүйн орчин АНУ-ын хувьд Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн үйлчилгээний тухай хууль болон бусад салбарын хуулиудаар зохицуулагддаг байна. Харин өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллагуудын хувьд Канадаас нилээд туршлага солилцож эрчимтэй хөгжүүлж байгаа улсуудын нэг юм. Тухайлбал: АНУ-ын хувьд мэргэжлийн томоохон холбоо, нэгдлүүдээр болон өөрөө өөрийгөө зохицуулагч холбоодоор энэхүү үүргийг гүйцэтгүүлдэг жишиг байдаг байна. Олон улсын үнэт цаасны хороо-IOSCO Олон улсын үнэт цаасны хороо нь АНУ-ын үнэт цаасны зах зээлд томоохон байр эзэлдэг байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журмаар зохицуулдаг байна. Олон улсын үнэт цаасны хорооны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлж дүгнэх аргачлал, арга зүйг баталсан бөгөөд уг дүрмийн 6-д “Өөрөө өөрийгөө зохицуулахад хамаарах зарчим (Principles relating to Self-Regulation)-уудыг тодорхойлж зохицуулсан байна. Өөрөө өөрийгөө зохицуулагч энэхүү байгууллага нь бүхий л үйл ажиллагаагаа дүрмийн хүрээнд удирдан зохион байгуулах болон хянах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Энэхүү дүрмээр хороо нь хууль болон дүрмэнд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх талаар нарийн зааж өгсөн байдаг байна. Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага нь дараах ач холбогдолтой: - Өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага нь төрийн хууль тогтоомж болон өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм журмыг хэрэгжүүлэхэд болон хууль, болон бусад эрх зүйн актын зорилгуудыг биелүүлэх - Тохируулагчийн алдаа гаргах боломжийг багасгадаг - Зохицуулах харилцаануудын бүхэлд нь хамарч чаддаг байна. Өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллага нь: - Хууль тогтоомж болон өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллагын дүрэм журмыг холбоо, түүний гишүүд биелүүлэх чадвартай байх - Өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллагын гишүүд болон гишүүнээр элсэхээр өргөдөл гаргагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чадвартай байх - Төслийн хөрөнгө оруулагчийн болон гишүүдийн баримтлах стандарт, журмуудыг боловсруулах - Зохицуулагч нь өөрөө өөрийгөө зохицуулагч байгууллагын журам, бодлогын зааврууд болон хамтран ажиллагчийн дүрмэнд захирагдах ёстой. - Дүрэм зөрчигчид хариуцлага хүлээлгэх - Удирдах албан тушаалтан болон удирдах зөвлөлийг сонгоход гишүүдийн төлөөллийг тэгш оролцуулах зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. 3.5. Оросын Холбооны Улс ОХУ-д төрийн захиргааны шинэчлэлийг улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах чухал нөхцлүүдийн нэг гэж үздэг. Энэ шинэчлэл хэд хэдэн үе шаттайгаар явагдаж байна. Үүнд, нэгдүгээр үе-1992-1993 он, хоёрдугаар үе- 1996-1998, гуравдугаар үе-1999-2000, дөрөвдүгээр үе-2001-2003, тавдугаар үе-2005 оноос эхлэсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw