Судалгааны эмхэтгэл-боть 37

427 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 427 - Ковидын үед эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт (өрхийн эмнэлэг, 1,2,3-р шатлалын эмнэлгийн ковидын үеийн хамтын ажиллагаа, шуурхай бус байдал, нас баралт, хүндрэл гэх мэт) Гурав. Улсын төсөвт хамааралтай асуудлууд УИХ-аар 2022 оны Улсын төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах асуудалд анхаарал хандуулж байна: 3.1 Төсвийн тэлэлт, үр ашиггүй зарцуулалт (8,0 их наядаар 2022 оны төсвийн зарлага өссөн, хөрөнгө оруулалтын бодлого оновчгүй) 3.2 Төсвийн хөрөнгө оруулалт - Тендер будлиантуулах - Том төслүүдийн хэрэгжилт (удааширсан, төсөвт өртөг нэмэгдсэн) - Оновчгүй том төслүүд (дүүжин тээвэр) 3.3 Тойргийн мөнгө (2022 оны төсөвт гишүүн тус бүрт 4,0 тэрбум төгрөг тавьсан нь төсвийн алдагдлын 15% болж байна) 3.4 Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх (ялангуяа багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх) Дөрөв. УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд - Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тойрсон маргаан олон нийтийн анхааралд байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нийгмийн сүлжээнд нэлээд хэл ам дагуулж байна. Харин уг хуулийн заалттай холбоотой асуудал нийгэмд шуугиан дэгдэнгүүт УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татаж байгааг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр ихээхэн хөндсөн байна. - Цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг бүрдүүлэх (банкнаас мөнгө алдагдах үед шуурхай таслан зогсоох эрх зүйн механизм хангалтгүй, криптовалютын сүлжээнээс иргэд хохирох эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт гэх мэт) - Казино байгуулах эрх зүйн орчин (аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хяналттайгаар нээх гэх мэт) - 2022 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлууд (төсвийн тэлэлт, хөрөнгө оруулалт) - Ковидын дараах эдийн засгийг сэргээн босгох эрх зүйн орчинтой холбоотой асуудлууд - Эрүүгийн хууль, хүний эрх, хэрэг хянах, шүүн таслах ажиллагааны эрх зүйн орчин - Монгол банк болон арилжааны банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлого, зээл, санхүүжилтийн асуудал (төв банкны үнэт цаасны хүү, бодлогын хүүгийн бууралт зээл, санхүүжилтийн тэлэлтэд нөлөөлөхгүй байна, банкууд мөнгө хүүлж байна, эдийн засагт мөнгө дутагдаж байна гэх мэт) - Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаа - НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх. Түүнчлэн УИХ-ын харьяа байгууллагууд, Засгийн газрын харьяа байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой санал шүүмжүүд ихээр гарсан байна. Эдгээрийг товч тоймловол:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw