Судалгааны эмхэтгэл-боть 37

426 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 426 ҮР ДҮНГИЙН ТОЙМ Мэдээллийн эх сурвалжуудаас сүүлийн үед олон нийтийн дунд маргаан мэтгэлцээн, шүүмж дагуулж байгаа асуудлуудыг тодорхой сэдэв, салбар, чиглэлүүдээр тоймлон түүвэрлэж хамгийн их давталттай, анхаарал татсан асуудлуудыг эрэмбэлэн хамаарах эрх бүхий субъектүүдээр нь ангилан авч үзвэл: Нэг. Хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой дараах асуудлууд хамгийн ихээр хөндөгдсөн байна. Үүнд: 1.1 Үнийн өсөлт (нийлүүлэлтийн инфляц, бараа бүтээгдэхүүний хомстол, бүтээн байгуулалт царцсан, бодит үйлдвэрлэлийн салбарын уналт, барилгын материал, үйлдвэрлэлийн түүхий эдийн саатал, төсөв мөнгөний хомстол гэх мэт) 1.2 Ачаа тээвэрлэлт (хилийн гадна ачаа бараа саатсан, нүүрс тээвэрлэлт зогссон, тээврийн компани, жолооч нар хүнд байдалд орсон гэх мэт) 1.3 Шатахууны нийлүүлэлт (шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, хомсдол) 1.4 Нүүрс тээвэр (төмөр замын цариг, нүүрсний экспорт буурсан, нүүрс тээвэрлэлт зогссон) 1.5 Сайжруулсан түлшний хангамж 1.6 Боловсролын байгууллагын үйл ажиллагаа - Цахим хичээл/хичээл хоцрогдолт, үүнээс үүдэлтэй багш, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал - Сурах бичгийн агуулга, чанар, сургалтын хөтөлбөр, 1.7 Нийгмийн асуудал (цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, өрхийн орлогын бууралт, ажилгүйдэл, ядуурал, ХБХ-ний асуудал, хавтгайрсан халамж) Иргэдэд ээлгүй, стандартгүй дэд бүтэц (оновчгүй хөрөнгө оруулалт, зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт гэх мэт) зэргийг хамруулж үзсэн болно. 1.8 Эрүүл мэндийн салбарын асуудал (эмнэлгийн хүртээмж, эмчилгээ үйлчилгээ, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн дутагдал, салбарын менежмент гэх мэт) Эдгээрээс хамгийн их давтамжтай хөндөгдөж байгаа нь Үнийн өсөлттэй холбоотой асуудлууд байгаа бөгөөд үнэ өсөж, инфляц нэмэгдэж байгаа шалтгааныг Засгийн газар нийлүүлэлтийг зохистой түшинд хангаж чадахгүй байгаагаас бараа, бүтээгдэхүүний болон ачаа тээвэр, шатахууны нийлүүлэлтийн хомстол үүссэн, инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор удирдах боломжгүй болсон гэх мэтийн санал шүүмжүүд байна. Хоёр. УОК, НОК-ын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой асуудлууд: 2.1 Хөл хорио тэгш бус үйлчилж байгаа, энэ нь цар тахлын тархалтад нөлөөлж байна гэж үзэх хандлага (no double standard, 2 том тоглолт, арга хэмжээ,“Зайсан Хилл”, Цахим үндэстэн) 2.2 “Ковид-19” цар тахал: Засгийн газар, бүх шатны ЗДТГ, УОК болон НОК-ын уялдаагүй, эргэж буцсан үйл ажиллагаа) 2.3. Эрүүл мэндийн үйлчилгээ - Эмнэлгийн нөхцөл (Сэтгүүлч Б.Ганчимэгийн ХӨСҮТ-ээс хийж буй пост, бичвэрүүд) - Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж (ковидын багц, шаардлагатай эм тариа, оношлуур, вакцин, хүчилтөрөгчийн аппарат гэх мэт)

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw