428 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 428 - банк санхүүгийн нөхцөл байдал, зээл, татвар, гэр бүлийн хүчирхийлэл, төрийн албан хаагчийн ёс зүй зан харилцаа, үйлчилгээний чанар, цахим үйлчилгээ нь хангалтгүй байгаа, Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөн, Хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлүүд гарсан байна - Нөхөн сонгуулийн дүнтэй холбогдуулан 1992 оны шинэ Үндсэн хуулиар тогтоосон олон намын тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр буцааж хумигдах нөхцөл байдал үүссэн, нэг намын дарангуйлал тогтох гэж байна, үүнийг дагаад сонгууль ардчилсан болж чадахгүй байна, сөрөг хүчин өрсөлдөх битгий хэл хяналтаа тавьж чадахгүй байна - Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдаагийн байгууллагаас баривчилж хорьсон нь, цэргийн алба хаахаар явсан залуус зодуулах, улмаар амь насаа алдах, хууль шүүхийн байгууллагын чирэгдэл нь хүний эрх зөрчигдөж байна - Шүүх засаглалд эрх зүйн шинэтгэл хийж байгаатай адилаар прокурор, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааг мөн шинэчлэх шаардлагатай. - Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаа ч төрийн байгууллагынхан янз бүрийн "цаас" нэхэж чирэгдүүлдэг асуудал хэвээр байна - Аливаа томилгоог улс төрөөс ангид, мэргэжлийн болгох шаардлагатай - Хүүхдийн төлөө гэх тодотголтой уг фонд нь хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаад эргэлзэж байна - Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар (3) “тэг” зогсолт хийж, тур оператор, тур баазын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн орлого бүрэн тасалдсан - Эрчим хүчний хангамжийн (2) найдвартай ажиллагаа доголдож, импортын шатахууны (8) хомсдол бий болж, сайжруулсан түлш-шахмал нүүрсний (2) нийлүүлэлт тасалдсан - Үндсэн хуульд тусгагдсан хүний амьд явах эрхийн баталгаа болсон аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хот төлөвлөлт (6), нийтийн тээвэр (1), авто зам (1), газрын харилцаа, байгаль орчны (8) хууль, эрх зүйн орчныг харилцан уялдаатай, нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай. - Үндэсний аюулгүй байдал (2), нэн ялангуяа эдийн засгийн аюулгүй байдал, гадаад харилцаа, хөрш орнуудтай харилцах асуудал, дипломатуудын томилгоо - Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгавартай хандахгүй байх - Хүнсний аюулгүй байдал, импортын хүнс - Банкны цахим халдлага, нийгмийн сүлжээг ашиглан хүний эрхэд халдах гэмт хэрэг Судалгаанд нийт иргэдийг ихээр бухимдуулж буй нийт 183 асуудлыг түүвэрлэн оруулж, шийдвэрлэх эрх бүхий субъектээр нь ангилж үзвэл УИХ-д хамааралтай 73, Засгийн газарт хамааралтай 127, Ерөнхийлөгчид хамааралтай 4, УОК, НОК-д хамааралтай 34, НЗДТГ-т хамаарах 9, Монголбанк-5, ШӨХТГ-2, ҮАБЗ-1, шүүх, хяналтын байгууллагад хамааралтай 4 мэдээлэл тус тус байна. Үүнээс дийлэнх нь буюу 70% нь Засгийн газарт хамааралтай асуудлууд байна. (Мэдээллийн дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw