425 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 425 МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ШҮҮМЖ БА ТУЛГАМДСАН АСУУДЛУУД (олон нийтийн санаа бодлыг тандах судалгаа) (2021.10.19-ний байдлаар) Парламентын судалгааны хүрээлэн УДИРТГАЛ Судалгааны захиалгын дагуу “Монгол Улсын нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн шүүмж ба тулгамдсан асуудлууд” сэдэвт олон нийтийн санаа бодлыг тандах судалгааг (2021.10.18-19-ний өдрүүдэд) Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Судалгааны зорилго: Сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн шүүмж дагуулж байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээний тулгамдсан асуудлуудыг тоймлон илрүүлж, бодлого, эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тодорхойлохыг зорьсон. Судалгааны хамрах хүрээ: Тойм судалгааг нийгмийн сүлжээ, өдөр тутмын хэвлэл, цахим сайтууд, телевизийн ярилцлага, мэдээ мэдээлэл зэрэг олон нийтийн мэдээллийн эх сурвалжуудад тулгуурлан бэлтгэлээ. Судалгааны арга зүй: Тойм судалгааг гүйцэтгэхдээ тодорхой салбар, чиглэлүүдээр мэдээллийг түүвэрлэх, ангилах, бүлэглэх, эрэмбэлэх, мэдээллийн агуулгыг задлан шинжилж нэгтгэн дүгнэх контент анализын арга зүйг ашиглав. Судалгааны эх сурвалжууд: 1. олон нийтийн сүлжээ (фэйсбүүк, твиттер); 2. өдөр тутмын цахим хуудас (өндөр хандалтай сайт); 3. телевизийн нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдлын талаар бэлтгэсэн нэвтрүүлгүүд; 4. өдөр тутмын сонингууд; 5. эксперт судлаачдын байр суурь зэрэг болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw