Судалгааны эмхэтгэл-боть 37

417 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 417 IV. Хууль эрх зүйн орчин Компьютерийн зүй бус хэрэглээний тухай хууль (Computer Misuse Act 1990) 488 , Харилцаа холбооны тухай хууль (Communications Act 2003)489, Хор нөлөөтэй харилцаа холбооны тухай хууль (Malicious Communications Act 1988)490, Дижитал Эдийн засгийн тухай хууль (Digital Economy Act 2017)491, Айлган сүрдүүлэхээс хамгаалах тухай хууль (Protection from Harassment Act 1997)492, Гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох ба нийтийн хэв журмыг сахиулах тухай хууль (Criminal Justice and Public Order Act 1994)493 болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байна. Хэн нэгний нийгмийн сүлжээ болон цахим шуудангийн хаягны нууц үгийг хулгайлан дээрэлхэх, доромжлох гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Компьютерийн зүй бус хэрэглээний тухай хуулиар шийдвэрлэнэ. Бүдүүлгээр доромжилсон, зохисгүй, садар самуун болон сүрдүүлсэн, заналхийлсэн цахим зурвас илгээх нь Харилцаа холбооны тухай хуулийн 127-р хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт тооцогдоно. Аливаа холбоо, харилцааны хэрэгсэл ашиглан хүнийг айлган сүрдүүлж, айдас түгшүүрт автуулах, сэтгэл санааны гутралд оруулах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Хор нөлөөтэй харилцаа холбооны тухай хуулиар шийдвэрлэдэг байна. Дижитал Эдийн засгийн тухай хууль (Digital Economy Act 2017)-ийн 103-р хэсэгт зааснаар засгийн газар нь нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдэд зориулж, нийгмийн сүлжээгээр зүй бус, гэмт хэргийн шинжтэй дээрэлхсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн утга агуулга бүхий материалыг нийтлэх, түгээхийг хориглох, холбогдох байгууллагад мэдэгдэх тухай гарын авлага боловсруулан, хэрэгжүүлж ажиллахыг хуульчилсан байна. Мөшгих (stalking) болон цахимаар мөшгих (cyberstalking) хэргийг Айлган сүрдүүлэхээс хамгаалах тухай хуулийн 2А хэсгээр зохицуулна. Энэ хуулиар мөшгих гэмт хэргийн хохирогчийг хамгаалахаар заасан хэдий ч цахим халдлагын хохирогчийг давхар хамгаалдаг байна. Тус хуулиар мөшгинө гэдэгт хэн нэгнээс салахгүй, байнгын хойноос нь даган, айдаст автуулах үйлдлийг хэлнэ гэжээ. Тодорхой хохирогчтой байнга, тогтмол холбоо барих, холбоо барих оролдлогууд тасралтгүй хийх үйлдлийг мөшгих гэнэ. Мөшгих болон цахимаар мөшгих гэмт хэрэг нь хохирогчийг байнга айлган сүрдүүлж, сэтгэл санаа болон бие махбодын хохирол учруулдаг тул хохирлын хэмжээ болон гэмт үйлдлээс хамааран 6 сараас 5 жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байна. Цахим гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хэсгийг хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. Хүүхэд нь насанд хүрсэн гэмт хэрэгтнүүдийн золиос болохоос гадна үе тэнгийн хүүхдүүдийн доромжилсон, айлган сүрдүүлсэн зүй бус үйлдлийн золиос болдог байна. 488 https://www.legislation.gov.uk/ukpga/1990/18/contents 489 https://www.legislation.gov.uk/ukpga/2003/21/contents 490 https://www.legislation.gov.uk/ukpga/1988/27 491 https://www.legislation.gov.uk/ukpga/2017/30/contents/enacted 492 https://www.legislation.gov.uk/ukpga/1997/40/contents 493 https://www.legislation.gov.uk/ukpga/1994/33/contents

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw