Судалгааны эмхэтгэл-боть 37

418 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 418 Боловсрол болон хяналт шалгалтын тухай хуулиар сургуулийн удирдлагад сургууль, сургалтын байгууллагын эргэн тойронд суралцагч хүүхдүүд болон багш сурган хүмүүжүүлэгчдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн энэ хуулиар бусад сурагчдыг дээрэлхэх, доромжлох, айлган сүрдүүлэх үйлдэл байнга үзүүлж буй сурагчдыг хүмүүжүүлэх, сахилга бат сахиулах тодорхой эрхийг (тухайлбал, үүрэн телефоны утсыг хураан авах зэрэг) багш, сурган хүмүүжүүлэгчдэд олгосон бөгөөд хүчирхийлэл үйлдэгч хүүхдүүд болон тэдгээрийн эцэг, эхчүүдэд хүчирхийлэл нь тэвчиж болшгүй гэмт үйлдэл болохыг ойлгуулж, үүнийг таслан зогсоохын тулд удаа дараа хүчирхийлэл үйлдэгч хүүхдийн эцэг, эхийг шүүхийн шийдвэрээр хүүхдээ хүмүүжүүлэх албадан сургалтанд хамруулах, цаашлаад 1000 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах хүртэл арга хэмжээ авахаар хуульчилсан байна. Хүүхдийг цахимаар садар самуунд уруу татах, хулгайлах, хүчирхийлэх, бэлгийн мөлжлөгийн золиос болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Засгийн газар, хууль сахиулагчид, эрдэм шинжилгээний байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, болон эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн ИБУИНХУ-ын Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах зөвлөл (UK Council for Child Internet Safety)494 нь хүүхэд, залуусын цахим орчны аюулгүй байдлыг хангахын төлөө үйл ажиллагаа явуулдаг байна. Үндэсний Гэмт хэрэгтэй тэмцэх агентлагийн харьяа Хүүхдийн мөлжлөг ба Онлайн хамгааллын төв (Child Exploitation and Online Protection Center)495 нь хүүхэд багачуудыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдүүдэд зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, таслан зогсоох төрөл бүрийн зөвлөгөө мэдээллийг багтаасан ThinkUKnow496 цахим хуудсыг ажиллуулдаг. Хүүхдэд харгис хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх үндэсний нийгэмлэг (National Society for the Prevention of Cruelty to Children) нь хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө тэмцэгч, сайн дурын тэргүүлэгч байгууллага юм. Тус байгууллага нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах, аюулд өртөж болзошгүй хүүхдүүдийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Тус байгууллага нь 1883 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Хүүхэд хамгааллын тухай хууль (Protection of Children Act 1978) 497 , Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (Sexual Offences Act 2003)498 болон холбогдох бусад хуулиар хүүхдийг бэлгийн мөлжлөгийн золиос болохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэгтэнд хариуцлага ногдуулах зэрэг харилцааг зохицуулдаг байна. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд засгийн газрын харьяа Боловсролын газар (Department for Education) нь “Хүүхдийн аюулгүй сурах орчныг бүрдүүлэх” удирдамжийг боловсруулан, сургалтын байгууллага болон эцэг, эхчүүдэд мөрдүүлэн ажиллаж байна. 494 https://www.gov.uk/government/groups/uk-council-for-child-internet-safety-ukccis 495 https://www.ceop.police.uk/Safety-Centre/ 496 https://www.thinkuknow.co.uk/ 497 https://www.legislation.gov.uk/ukpga/1978/37 498 https://www.legislation.gov.uk/ukpga/2003/42/contents

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw