416 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 416 o Үндэсний чухал дэд бүтцийн байгууламжууд болон бусад тэргүүлэх салбаруудаа хамгаалах; o Олон нийтийн болон бизнес эрхлэгчдийн хандлагыг өөрчлөх; o Гэмт хэргийг шийдвэрлэх, цахим аюулын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх. Урьдчилан сэргийлэх o Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаан дахь цахим орчны үүрэг; o Цахим гэмт хэргийг бууруулах; o Бусад улс орны цахим гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх; o Терроризмоос урьдчилан сэргийлэх; o Цахим хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх; o Криптографыг нэмэгдүүлэх. Хөгжүүлэх o Цахим аюулгүй байдлыг хамгаалах ур чадварыг бэхжүүлэх; o Цахим аюулгүй байдлын салбарыг өргөжүүлэх; o Цахим аюулгүй байдлын салбар дахь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дэмжих зэрэг 3 цогц үйл ажиллагаанаас бүрдэж байна. III.Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд Үндэсний Гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (National Crime Agency)485 нь үндэсний хэмжээнд цахим болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг байна. Цахим гэмт хэрэг нь дэлхий нийтийг хамарсан аюул болоод байгаа учир олон улсын байгууллагууд, улс орнууд хоорондын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна. Тус улсын Үндэсний Гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг нь ИБУИНХУ-ын Цагдаагийн газар, бүсийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нэгжүүд, олон улсын хууль сахиулах байгууллагууд, тухайлбал, Европын Холбооны Мөрдөх товчоо, АНУ-ын Тагнуулын алба зэрэгтэй мэдээ мэдээллээ хуваалцан хамтарч ажиллахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэнтэй техникийн туршлагаа хуваалцан, үр дүнтэйгээр хамтран ажилладаг байна. Түүнчлэн иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдийг цахим халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. Үүнд: Үндэсний Цахим Аюулгүй байдлын төв (National Cyber Security Centre)486, тус төвийн харьяа зөвлөгөө өгөх төв, Аюулгүй интернэт хэрэглээний талаар мэргэжилтний зөвлөгөө өгөх төв (Get Safe Online Free expert advice)487 зэрэг олон байгууллагууд багтана. Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг нь цахим орчинд гэмт хэрэг үйлдэгч өсвөр насныхан болон залуучуудыг цахим хэрэгтэн болохоос сэргийлж, тэдгээрийн цахим орчинд ажиллах ур чадварыг зөвөөр ашиглах, хаана ажиллах боломжтой талаар зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор тэдэнтэй болон эцэг эхтэй нь уулзаж ярилцах, гэмт хэргээс холдуулах шат дараатай арга хэмжээг авах Цахим сонголт (CyberChoices) аяныг зохион байгуулдаг байна. 485 https://www.nationalcrimeagency.gov.uk/what-we-do/crime-threats/cyber-crime 486 https://www.ncsc.gov.uk/ 487 https://www.getsafeonline.org/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw