415 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 415 Энэ мэтчилэн дээрх хуулийн олон салбар хүрээ нь цахим дарамт шахалт ба цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэхтэй холбогдож байдаг. Эрүүгийн хууль болон эдгээр хуулиас гадна Иргэний хууль (нөхөн төлбөр, арилгах ба хориглох), Хөдөлмөрийн хууль (сануулах хуудас), Цагдаагийн хууль ба Үйлчилгээ үзүүлэгчдийн журам зэргийг багтаасан захиргааны хууль зэрэгт холбогдох зүйл заалтууд бий. Тухайлбал, Иргэний хуулийн хүчирхийлэл ба мөшгөх үйлдлээс урьдчилан сэргийлэх заалтууд нь шүүхэд цаашдын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэл болдог байна. 4.6 ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛС I. Цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл байдал ИБУИНХУ-д цахим гэмт хэрэг нь цар хүрээ нь нэмэгдэж, хувь хүмүүсийг эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хохироох, аюул, эрсдэлд оруулахаас эхлээд улс орны нийгэм, эдийн засгийн чухал суурь дэд бүтэц, зайлшгүй шаардлагатай төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг тасалдуулах, доголдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний хэргүүд цахимаар үйлдэгдэж, тооцож баршгүй хохирол учруулдаг байна. Хувь хүн болон байгууллагууд нь аюулгүй байдлаа хангаагүйн улмаас цахим гэмт хэрэг үйлдэгсдийн өгөөш болсоор байна. Гэмт хэрэгтнүүд нууц үг, баримт мэдээлэл зэргийг хулгайлж гэмт хэрэгтээ ашиглахаас гадна банкны данснаас шууд мөнгө хулгайлах зэргийг цахимаар үйлдэж байна. Цахимаар хамгийн их үйлдэгдэж буй гэмт хэргийн төрлүүдэд: Нийгмийн сүлжээ болон цахим шуудангийн нууц үг ашиглан хакердах Хуурамч цахим шуудан ашиглан аюулгүй байдлын мэдээлэл, хувийн мэдээлэл авах (phishing) Хортой Програм хангамж-гэмт хэрэгтнүүд файлуудыг хулгайлж компьютерийн систем болон сүлжээнд халдах (malicious software) Мөнгө хулгайлах зорилгоор цахим хуудас руу халдах ингэхдээ тухайн цахим хуудасны сүлжээ болон серверийг хэт их ачааллах замаар үйлдэх (Distributed denial of service) зэрэг ордог байна. II. Цахим орчин дахь гэмт хэргийн стратеги төлөвлөгөө Тус улс нь 5 жил тутам “Үндэсний Цахим Аюулгүй байдлын Стратеги” (National Cyber Security Strategy)-ийг шинэчлэн боловсруулж, баталдаг байна. 484 Тус стратеги нь ИБУИНХУ-ын цахим орчны аюулгүй байдлыг дотооддоо болон гадаад орчинд хамгаалахад Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө юм. 2016-2021 онд цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах Хэрэгжилтийн төлөвлөгөө нь (Implementation plan): Хамгаалах o Идэвхтэй цахим хамгаалалтыг бий болгох; o Илүү найдвартай интернэт холбоо харилцааг бий болгох; o Засгийн газрыг хамгаалах; 484https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/567242/nation al_cyber_security_strategy_2016.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw