Судалгааны эмхэтгэл-боть 37

414 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 414 Нийгмийн сүлжээ эрхлэгчид хууль зүй, төрийн захиргааны байгууллагууд болон иргэдийн зүгээс агуулгын болон бусад асуудлаар хандаж байх байнгын түншийг нэр заан томилох үүргийг хүлээнэ. Тухайн түншид хандсан асуултад 48 цагийн дотор хариу өгөх ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мөнгөн торгууль ногдуулах, нийгмийн сүлжээ эрхлэгчдийн талаар иргэдийн гаргасан гомдлыг Холбооны Хууль зүй, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яамны харьяа Холбооны хууль зүйн газар хариуцна. Энэхүү хууль батлагдсантай холбоотойгоор Теле мэдээллийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулж (интернэтийг зохицуулах суурь хууль) онц ноцтой тохиолдолд нийгмийн сүлжээ эрхлэгчдэд хууль зөрчсөн агуулгын зохиогчийн мэдээллийг ил болгох үүргийг ногдуулах эрхийг шүүхэд олгосон. Тухайлбал, доромжлуулсан иргэн зохиогчийг иргэний шүүхэд өгч болно. Ингэснээр доромжлолд өртсөн хүн нийгмийн сүлжээнд тухайн иргэнийг доромжилсон, гүтгэсэн агуулга нийтлүүлснийх нь төлөө зохиогчоос хохирлын мөнгө төлүүлэх боломж бүрдсэн байна. Мөн Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль ёсоор нийгмийн сүлжээ эрхлэгч компаниуд хагас жил тутамд тайлан гаргах ёстой байдаг байна. Тус хуулийн үндсэн ач холбогдол нь зөвхөн иргэд болон байгууллагууд, төрийн захиргааны байгууллагуудын зүгээс мэдээлэл ирсэн тохиолдолд уг мэдээллийг үндэслэн тухайн агуулгын мөн чанар, түүнтэй холбоотойгоор тухайн агуулгыг устгах, хаах тухай шийдвэрийг эхлээд нийгмийн сүлжээ эрхлэгчид гаргадагт оршино. Тийм учраас энэ хууль нь нийгмийн цахим сүлжээнд эрүүл зөв орчныг бүрэлдүүлэх, цахим дарамт шахалт болон онлайн хүчирхийллийг зогсооход чухал хувь нэмэртэй байгаа ажээ. (энэ хууль батлагдсанаар Фэйсбүүк компани гэхэд л Герман улсад өөрийн гэсэн 2 контент устгалын төвийг байгуулаад байгаа ба тэр нь 1200 ажилтантайгаар хяналт шалгалтын үйл ажиллагааг 24 цагаар явуулж байна. Хэрэв тус контент устгалын төв Герман Улсын нутаг дэвсгэр дээрх Фэйсбүүкийн хэрэглээ, контентод байнгын хараа хяналт тавих ба ямар нэгэн зөрчилтэй контент илэрвэл түүнийг нь 24 цагийн дотор устгах үүрэгтэй.) Хүүхэд, залуучуудад аюултай агуулга гэдэгт жишээлбэл насанд хүрэгчдийн порно эсхүл “Хүүхэд, залуучуудад хор хөнөөлтэй мэдээлэл” гэх жагсаалтад (индекс жагсаалт) орсон агуулгуудыг тооцох ба эдгээрийг зөвхөн насанд хүрэгчдэд л үзүүлж болно. Энэ агуулгад хүүхэд, залуучууд нэвтрэх явдлыг хаах үүднээс цахим сүлжээгээр хангагч нар шаардлага хангахуйц түвшний “нас тогтоох системийг” (age verification system)-ийг нэвтрүүлэн ашиглах ёстой. Мөн маш их бухимдал, айдсыг төрүүлэхүйц хортой агуулгад нэвтрэх хязгаарлалтыг үзэхэд мөн тодорхой хязгаарлалтыг хийх шаардлагыг цахим сүлжээ эрхлэгчдэд тавина. Үүний тулд KJM-ээс хүлээн зөвшөөрсөн нэвтрэх техникийн хамгаалалтын арга хэмжээнүүдийг (technical protection measures) авч хэрэгжүүлнэ. Мөн телевизороор хязгаарлалт тогтоосон зэрэглэлийн дагуу цацаж болно (жишээлэхэд,16 дугаар зэрэглэлийн агуулгыг 22 цагаас хойш үзүүлэх гэх мэт). Зар сурталчилгаатай холбоотой тусгай журмууд бий: зар сурталчилгаа түгээгчид хүүхэд багачуудын гэнэн, туршлагагүй байдлыг ашиглан ямар нэг бүтээгдэхүүн, эсхүл үйлчилгээг худалдан авахыг шууд хандан сурталчилж болохгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw