Судалгааны эмхэтгэл-боть 37

413 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 413 хэрэглэх хэлбэрээр үйл үйлдүүлэх, зовоох эсхүл эс үйлдүүлэх), 241 дүгээр хэсэг (гэмт хэрэг үйлдэхээр сүрдүүлэх), 176 дугаар зүйл (хүүхдийг хүчирхийлэх), 185 дугаар хэсэг (гутаан доромжлох), 186 дугаар хэсэг (гүтгэх), 187 дугаар хэсэг (санаатайгаар гүтгэх), 201 дүгээр хэсэг (үг ярианы хувийн нууцыг алдагдуулан зөрчих), 201a хэсэг (хувийн нууцыг зураг авч зөрчих) ба Үзүүлэх урлагийн бүтээл, фото зургийн зохиогчийн эрхтэй холбоотой хуулийн 33 дугаар хэсэг зэрэг багтана. Эрүүгийн хуулийн 238 дугаар хэсэгт (хууль бусаар мөшгих) теле харилцааны арга зам (1-р догол мөрийн 2 дугаарт) эсхүл хэн нэгний хувийн мэдээллийг ашиглах (1-р догол мөрний 3 дугаарт) зэргийг маш тодорхой заасан байдаг. Хүүхдийн хүчирхийллийг заасан 176 дугаар хэсэгт ч мөн адил теле харилцааны арга хэлбэрийг тодорхой хамруулан заасан (4-р догол мөрний 3 ба 4 дүгээрт).  Нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль (Network Enforcement Act)482 2017 оны 6 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн “Нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль”483 нь Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр үйлчилж буй заалтуудыг нийгмийн сүлжээний онцгой орчинд хэрэгжүүлэх, нийгмийн сүлжээ эрхлэгчдэд гомдол хүлээн авч барагдуулах үр өгөөжтэй, ил тод менежментийг нэвтрүүлэх үүргийг хүлээлгэх, нийгмийн сүлжээ эрхлэгчид, төрийн захиргааны байгууллагуудын мэдэгдэл, шүүхийн зарлан дуудах, шүүхийн шийдвэр хүлээн авах, тэдгээртэй харилцах түншийг нэр заан томилох зэргийг зохицуулна. Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль нь нийгмийн сүлжээ эрхлэгчдэд зориулсан хууль бөгөөд 2 саяас илүү бүртгэлтэй хэрэглэгч бүхий нийгмийн цахим сүлжээ бүрийг санал гомдлыг үр дүнтэй барагдуулах менежменттэй байхыг шаарддаг ба тодорхой цаг, хүрээнд Эрүүгийн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн хууль бус агуулгыг мэдэгдсэн даруйд нь устгах эсхүл хаах үүргийг хүлээнэ. Харин хувиараа нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд үйлчлэхгүй. Хуулиар нийгмийн сүлжээ эрхлэгчдэд шийдвэр гаргах тодорхой хугацааны хязгаарыг зааж өгсөн. Мөн нийгмийн сүлжээ эрхлэгчдээс хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авч барагдуулах хандалтын аливаа саадгүй, ойлгомжтой, ил тод аргачлалыг нэвтрүүлэхийг шаарддаг учраас үйлчилгээ эрхлэгчид тэдний платформ дээр Германы эрүүгийн хууль зөрчсөн байж болзошгүй агуулгын талаар мэдээлэл өгөхөд ашиглах ойлгомжтой, хялбар боломжийг хэрэглэгчдэд олгох ёстой. Нийгмийн сүлжээ эрхлэгчид эдгээр мэдээллийг хүлээн авмагц нэн даруй хуулиар тогтоосон хугацаанд багтаан боловсруулж гаргасан шийдвэрээ танилцуулах ёстой. Хэрвээ нийгмийн сүлжээ эрхлэгчид хуулиар ногдуулсан үүрэг болох гомдол хүлээн авч барагдуулах менежментийг нэвтрүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, эсвэл Германы эрүүгин хуулийн зохих заалтуудын дагуу агуулгыг устгах, хаах үүргээ үл тоомсорлосон бол 5 сая хүртэлх еврогийн мөнгөн торгууль төлөх, онц ноцтой тохиолдолд 50 сая хүртэлх еврогийн торгууль төлөх юм. 482 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зааг хязгаар. Фрейдрих Эбертийн сан. 2018 он. http://library.fes.de/pdf-files/bueros/mongolei/14077.pdf 483 Network Enforcement Act https://germanlawarchive.iuscomp.org/?p=1245

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw