412 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 412 jugendschutz.net 477 цахим хуудас нь мужийн захиргааны зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд нь дэмжин тусалдаг бөгөөд интернэт агуулгыг хянаж, Залуучуудыг хамгаалах хууль зөрчсөн үйлдлийг тогтоон таньж, Комисст дараагийн арга хэмжээг авхуулахаар уламжилна. Хүүхэд, залуучуудад хортой мэдээллийн хяналтын холбооны зөвлөл (The Federal Review Board for Media Harmful to Minors) 478 нь онлайн агуулгыг залуучуудад аюултай эсэхийг шийдэх үүрэг хүлээнэ. Зөвлөл нь бусад захиргааны байгууллагуудын албан хүсэлтээр үйл ажиллагаагаа явуулах ба “индекс жагсаалтад” URLs-уудыг оруулна. Үүнээс гадна Холбооны хянан шалгах зөвлөл нь интернэт орчинд хүүхэд, залуусыг найдвартай хамгаалахад учирч болзошгүй гэмт үйлдлүүдэд хариу арга хэмжээ авах албан ёсны эрх үүрэгтэй зөвлөл юм. IV. Хууль эрх зүйн орчин Тус улсын хууль эрх зүйд заасан цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд нь Будапештийн конвенцтой тэр бүр шууд холбогддоггүй учраас Германд тэрхүү конвенцын бодит чадамжийг цахим гэмт хэргийг явцуу хүрээгээр авч үздэг гэж дүгнэжээ. Цахим орчин дахь гэмт хэргийг Эрүүгийн хууль болон Нийгмийн сүлжээн дэх хуулийн хэрэгжилтийг хангах тухай хууль, Теле мэдээллийн тухай хуулиар нийтлэг зохицуулдаг байна. Үүнээс гадна цахим сүлжээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг “Залуучуудыг хамгаалах тухай хууль” (JuSchG)479 нь CD зэрэг биет мэдээллийг нийтэд түгээх асуудлыг зохицуулж, чухам алийг хүүхэд, залуучуудад хортой мэдээллийн жагсаалтад оруулахыг тодорхойлно. Мужийн түвшинд (Länder level) “Нийгмийн сүлжээн дэх хүүхэд, залуучуудын хамгааллын тухай муж хоорондын гэрээ”480 (JMStV) нь интернэт болон өргөн нэвтрүүлэгт хэрэглэгддэг цорын ганц хууль эрх зүйн үндэс юм. Германы Эрүүгийн хууль (Criminal Code)481 Герман Улс бусад орнуудын нэгэн адилаар цахим орчин дахь гэмт хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн заалтуудыг хэрэглэж байна. Тухайлбал, Хууль бус суртал ухуулгын материал тараах буюу Үндсэн хуульд харшилсан байгууллагын тэмдэглэгээг ашиглах, төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдэхийг дэмжих, хууран мэхлэх гэмт хэрэг үйлдэхийг завдах, олон нийтийг гэмт хэрэгт уриалах, мөн үзэн ядахыг өөгшүүлэх болон бусад гэмт үйлдлийн тохиолдлуудад дараах Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг хэрэглэн шийдвэрлэнэ. Үүнд: Эрүүгийн хуулийн 202 дугаар хэсэг (а) Нэвтрэхийг хориглосон хамгаалагдсан өгөгдөлд хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл торгууль ноогдуулна (b)Phishing хийсэн тохиолдолд 2 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл торгууль ноогдуулна. 263 дугаар хэсэг (компьютерийн залилан)- 5 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл торгууль ноогдуулна. 269 дүгээр хэсэг (техникийн бүртгэлийг хуурамчаар үйлдэх), 238 дугаар хэсэг (бусдыг хууль бусаар мөшгих), 240 дүгээр хэсэг (бусдыг заналхийлэх, хүч 477 Jugendschutz.net https://www.jugendschutz.net/en/index.html 478The Federal Review Board for Media Harmful to Minors https://www.bzkj.de/bzkj/Service/english.html 479 German Law Archive https://germanlawarchive.iuscomp.org/?p=724 480Interstate Treaty on the Protection of minors https://www.kjm-online.de/ 481 Criminal Code (Strafgesetzbuch, StGB) https://germanlawarchive.iuscomp.org/?p=752
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw