Судалгааны эмхэтгэл-боть 37

411 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 411  Эрүүгийн цагдаагийн газар (Bundeskriminalamt)471 Эрүүгийн цагдаагийн газар нь улс төрийн зорилготой гэмт хэрэг, терроризм, хар тамхитай холбоотой гэмт хэрэг, цахим гэмт хэргийг хариуцан ажилладаг. Эрүүгийн цагдаагийн газрын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь дотроо гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулах төв, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх төв, судалгааны төв, хүүхэд, өсвөр үеийнхний гэмт хэрэгтэй тэмцэх төв гэсэн нэгжүүдтэй байна.  Холбооны Гэр бүлийн яам (Federal Ministry for Family Affairs)472 Цахим болон нийгмийн сүлжээн дэх хүчирхийллийн аливаа гэмт хэрэг, халдлагаас хүүхэд, залуу үеийг хамгаалах үйл ажиллагааг Холбооны гэр бүлийн яам хариуцахаас гадна тус яамны харьяа Хүүхэд, залуучуудад хортой мэдээллийн хяналтын холбооны зөвлөл (BPJM) 473 , Цахим орчин дахь хүүхэд, залуучуудыг хамгаалах комисс (KJM)474 газар зэрэг байгууллагууд хариуцан ажилладаг. Эдгээр төрийн захиргааны байгууллагууд нь Хүүхэд, залуучуудыг хамгаалах хууль, Нийгмийн сүлжээн дэх хүүхэд, залуучуудын хамгааллын тухай муж хоорондын гэрээ зэрэг эрх зүйн орчны хүрээнд үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хянах, мэдээллийг индексжүүлэх, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хүүхдийн цахим хүчирхийллийн эсрэг хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлэх зэргээр хяналт тавьдаг. Мөн эдгээр нь Холбооны хууль зүйн яам, Германы цагдаагийн байгууллага, төрийн болон хувийн, олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг байна.  Цахим орчин дахь хүүхэд, залуучуудыг хамгаалах комисс (The Commission for the Protection of Minors in the Media)475 Интернэтийн нэвтрүүлгийг байнга хянах төв захиргаа нь агуулга нийтлэн түгээгч нарыг залуучуудыг хамгаалах хууль эрх зүйд нийцүүлэн ажиллах явдлыг баталгаажуулдаг төрийн хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллага юм. Тус Комисс нь хууль журам зөрчигдсөн эсэхийг тодорхойлж, удирдан чиглүүлэх арга хэмжээний шийдвэрийг гаргана. Тухайн нэг агуулгыг хориглох эсхүл торгууль ногдуулах гэхчлэн зөрчлийн хүнд, хөнгөн хэлбэрийн хэмжээнээс хамааран харилцан адилгүй янз бүрийн хуулийн хариуцлагыг ногдуулна. Үүнд, тухайн нийтлэл, агуулга түгээгчийн харьяа мужийн хэвлэл мэдээллийн захиргаа нь зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.  Телефон зөвлөгөө, үйлчилгээний төв (Nummer gegen Kummer)476 Хүүхэд сэтгэлийн дарамтад орох үедээ залгаж тусламж авах боломжтой “Хүүхэд, залуучуудад туслах шугам (“Nummer gegen Kummer”) буюу Телефон зөвлөгөө, үйлчилгээний төвийн 116 111 утасны дугаарыг ажиллуулдаг. Энд өдөрт дунджаар хоёр дуудлага тутмын нэг нь цахим хүчирхийлэлтэй холбоотой байдаг байна. 471Bundeskriminalamt https://www.bka.de/EN/Home/home_node.html 472 Federal Ministry for Family Affairs https://www.bmfsfj.de/bmfsfj/meta/en 473 BPJM https://www.bzkj.de/bzkj/meta/en 474 The Commission for the Protection of Minors in the Media https://www.kjm-online.de/en/ 475 The Commission for the Protection of Minors in the Media https://www.kjm-online.de/en/ 476 Nummer gegen Kummer https://www.nummergegenkummer.de/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw