410 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 410 Райнландын 10 зүйлт хөтөлбөр (Rhineland's 10 Point Program)- Интернэтийн зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлж, суурь мэдлэгтэй болгох замаар хүүхэд, залуучуудыг аюултай цахим агуулгаас хамгаалах зорилготойгоор боловсруулж 2007 оноос хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь Европын Холбооноос санхүүждэг Киксейф (Kicksafe) зэрэг хөтөлбөрүүдтэй хамтран ажилладаг. Киксейф хөтөлбөр (Kicksafe)- Мөн хүүхэд, залуучуудын интернэт болон цахим хүчирхийллийн талаарх ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг өөрийн “хүүхэд залуучуудын” цахим хуудсаар дамжуулан нэгтгэж, шинээр тулгамдаж буй асуудлуудыг танилцуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн 2 дугаар сарын 5-ны өдрийг Европын “Илүү аюулгүй интернэтийн өдөр” болгон тэмдэглэдэг ба засгийн газрын болон хувийн хэвшлийн олон байгууллагуудтай хамтран ажиллаж, интернэт орчны аюулгүй байдал ба цахим хүчирхийллийн талаарх мэдээллүүдээр хангадаг. Европын Холбооны хэмжээнд улс орон тус бүрийн онцлог асуудлыг хөндөн үзэх үүднээс тусгайлсан цахим сүлжээнүүдийг бий болгон ажиллуулдаг байна. Freiwillige Selbstkontrolle Multimedia-Diensteanbieter (FSM) буюу Сайн дурын өөрийгөө зохицуулах мультимедиа үйлчилгээ үзүүлэгчдийн ассоциаци нь хүүхэд залуучуудыг аюултай цахим агуулгаас хамгаалах зорилгоор 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль бус болон аюултай цахим агуулгын талаарх мэдээг шинжлэн үздэг (Hotline)-ыг ажиллуулдаг. FSM нь 1999 онд INHOPE нэртэй интернэтийн хотлайн ажиллуулагчдын Олон улсын ассоциацийг бусадтай хамтран үүсгэн байгуулсан ба энд ихэвчлэн Европт байрлах 20 гаруй интернэтийн хотлайн нэгдэн орсон байна. INHOPE нь интернэтийн аюулгүй байдлыг ханган ажилладаг Hotline ажиллах орчныг нөхцөлдүүлж, хамтран ажилладаг. Интернэт ба Дижитал Нийгмийн лавлах- Дижитал ур чадвар, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, гарын авлагаар ханган ажилладаг. Энд бас муж улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг “Medienpass NRW” хөтөлбөр (хэвлэл мэдээллийн сувгийн паспорт) зэргийг дурдаж болно. III. Холбогдох байгууллагууд Цахим болон нийгмийн сүлжээн дэх аливаа гэмт хэрэг, халдлагаас ард иргэдийг хамгаалах үйл ажиллагааг Холбооны Хууль зүйн яам, Гэр бүлийн яам, Цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаагийн газар хариуцахаас гадна Гэр бүлийн яамны харьяа Хүүхэд, залуучуудад хортой мэдээллийн хяналтын холбооны зөвлөл (BPJM), Цахим орчин дахь хүүхэд, залуучуудыг хамгаалах комисс (KJM) зэрэг байгууллагууд хариуцан ажилладаг. Эдгээр төрийн захиргааны байгууллагууд нь Хүүхэд, залуучуудыг хамгаалах хууль, Нийгмийн сүлжээн дэх хүүхэд, залуучуудын хамгааллын тухай муж хоорондын гэрээ зэрэг эрх зүйн орчны хүрээнд үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг хянах, мэдээллийг индексжүүлэх, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хүүхдийн цахим хүчирхийллийн эсрэг хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлэх зэргээр хяналт тавьдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw