409 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 409 4.5 ГЕРМАН УЛС I. Цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл байдал468 2020 онд Герман Улсад 108,474 кибер гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2019 оныхоос 7.9%-иар, 2015 оныхоос 2 дахин нэмэгдсэн байна. Хүүхэд залуучуудыг цахим орчин дахь хүчирхийллээс хамгаалах үйл ажиллагаа, хяналтыг явуулдаг Jungendschutz.net цахим хуудсанд бүртгэгдсэн 7513 зөрчлийн ангиллыг авч үзэхэд хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг 41%-ийг эзэлж байгаа бол улс төрийн хэт туйлшралтай холбоотой цахим гэмт хэрэг, порнографтай холбоотой, хүүхэд залууст хор хөнөөлтэй мэдээлэл зэрэг нь бусад хувийг эзэлж байна. Эдгээр цахимаар үйлдэгдсэн гэмт хэргийн 86% нь гадаадын серверээс ирсэн бөгөөд агуулгын тал орчим хувь нь платформ дээр илэрчээ. Ялангуяа Facebook (14%), YouTube (10%), Twitter (6%), Instagram (5%), Tumblr (4%) нар ихээхэн хувийг эзэлж байжээ. Хор хөнөөлтэй мэдээллийг устгах амжилтын хувь нь дотоодын сервер дээр 100%, гадаадын серверүүдийн хувьд 92% байна. Хугацааны хувьд Германд дунджаар 4,8 хоногийн хугацаанд устгадаг бол гадаадын серверүүд 7,8 хоногт устгадаг байна. Европын Холбооноос жил бүрийн 10 сарыг “Кибер аюулгүй байдлын сар” (CyberSecMonth) 469 болгон зарлаж иргэд болон байгууллагад кибер аюулгүй байдлыг сурталчлах, сайн туршлагыг нэвтрүүлэх, хуваалцах замаар онлайн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангадаг байна. 2021 онд Кибер анхны тусламж, Гэртээ хэрхэн кибер аюулгүй байдлыг хангах вэ гэсэн сэдэвтэй байна. II. Цахим орчин дахь гэмт хэргийн стратеги төлөвлөгөө Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Герман Улсын Засгийн газар болон Эрүүгийн цагдаагийн газар, иргэний нийгэм, хувийн секторууд ба олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хэлбэрээр маш өргөн цар хүрээтэй санал санаачилгуудыг гарган, дэмжих бодлогыг баримтлан ажилладаг. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавих, бодлого хөтөлбөр боловсруулах, хүүхэд залууст мэдлэг олгох, цахим орчныг ашиглах боловсролыг дээшлүүлэх, мэдээ мэдээллээр хангах, цахим гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалах арга хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээний цогц арга хэмжээг авч ирсэн байна. Тухайлбал: Кибер аюулгүй байдлын стратеги 2021470 Холбооны Засгийн газрын тогтоолоор 2011, 2016 онд кибер аюулгүй байдлын стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн 2021 оны стратеги төлөвлөгөөнд: 1. Төрийн байгууллага, бизнес, нийгэм, шинжлэх ухааны хамтын хариуцлагаар цахим аюулгүй байдлыг бүрдүүлэх; 2. Төр, бизнес, шинжлэх ухаан, нийгмийн цахим халдашгүй байдлыг бэхжүүлэх; 3. Цахим хөгжлийн аюулгүй байдлыг хангах; 4. Хэмжигдэхүйц хийгээд ил тод болгох гэсэн 4 чиглэлийн дагуу хэрэгжүүлнэ. 468 Children on the Internet https://www.jugendschutz.net/fileadmin/download/pdf/Report_2019_Children_on_the_Internet.pdf 469 European Cybersecurity Month 2021 https://www.nixu.com/ 470 CyberSecurity Strategy for Germany 2021 https://www.bundesregierung.de/breg-en/news/new-cyber-securitystrategy-1958688
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw