Судалгааны эмхэтгэл-боть 37

408 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 408  Зөвшөөрөлгүйгээр комьютерт нэвтрэх тухай хууль (Act on Prohibition of Unauthorized Computer Access)466 Хуулийн зорилго нь харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан компьютертой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, компьютерт зөвшөөрөлгүй нэвтрэх үйлдлийг хориглох, түүнд авах арга хэмжээ болон оногдуулах шийтгэл зэргээр харилцаа холбооны дэг журмыг сахин биелүүлэхэд оршино. 3 дугаар зүйл. Бусдын компьютерт зөвшөөрөлгүй нэвтрэх заалтыг зөрчсөн тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар хорих; 4 дүгээр зүйл. Хэрэглэгчийн таних кодыг зөвшөөрөлгүй авсан тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар хорих, эсхүл 500,000 иенээр торгох; 5 дугаар зүйл. Хэрэглэгчийн таних кодыг админ, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулсан тохиолдолд 300,00 иенээр торгох; 6 дугаар зүйл. Хууль бусаар олж авсан хэрэглэгчийн таних кодыг хадгалах; 7 дугаар зүйл. Администраторын дүр эсгэх; (a) Хуурамч администратораас хэрэглэгчийг таних кодоо оруулахыг хүссэн вэбсайт үүсгэх; (b) Хуурамч администратораас хэрэглэгчийг таних кодоо оруулахыг хүссэн цахим шуудан илгээсэн тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл 500,000 иений торгууль ногдуулна. Хакердах – 3 жил хүртэл хугацаагаар хорих эсхүл 1,000,000 иений торгууль ногдуулна.  Кибер аюулгүй байдлын тухай хууль(The Basic Act on Cybersecurity)467 Мэдээллийн чөлөөт урсгалыг хангах, кибер аюулгүй байдлыг хамгаалах энэхүү хуулийн зорилго нь кибер аюулгүй байдлын бодлого:  Үндэсний кибер аюулгүй байдлын зарчмуудыг тусгах;  Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болон бусад холбогдох олон нийтийн байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох;  Кибер аюулгүй байдлын стратегийг боловсруулж кибер аюулгүй байдалтай холбоотой бодлогод зайлшгүй шаардлагатай зүйлийг тодорхойлох;  Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт сүлжээ нийгэмлэг байгуулах тухай үндсэн хууль (2000 оны 144 тоот хууль)-ийн хамт кибер аюулгүй байдлын стратегийн төв штаб байгуулснаар ард түмний аюулгүй байдал, аюулгүй нийгэмд амьдрах боломжтой нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулахад оршино. 18 дугаар зүйл. Засгийн газар кибер гэмт хэргийг таслан зогсоох, хохирлоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй. 466 Act on Prohibition of Unauthorized Computer Access http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail_main?re=01&vm=02&id=2250 467 The Basic Act on Cybersecurity http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail/?printID=&re=02&vm=02&id=2760&lvm=01

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw