407 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 407 Хүүхдийн биеэ үнэлэх, хүүхдийн порно үйлдэлд хариуцлага ногдуулах болон хүүхдийг хамгаалах тухай хууль (Act on Punishment of Activities Relating to Child Prostitution and Child Pornography, and the Protection of Children)464 Энэхүү хуулиар хүүхдийн эрхийг илтэд зөрчсөн садар самууныг сурталчилсан болон хүүхдийг садар самуун, биеэ үнэлэх, эрүүгийн хариуцлага ногдуулах, хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой. Мөн хуулиар интернэтээр насанд хүрээгүй хүмүүсийн порно бичлэг тараасан, бичлэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан. байна. 7(6) дугаар зүйлтэй холбогдох хууль журам, шийтгэлийн тухай Насанд хүрээгүй хүмүүс буюу 18 нас хүрээгүй хүмүүс биеэ үнэлсэн бол 5-аас дээшгүй жил хорих ял оноох, эсхүл 5 саяас ихгүй иенээр торгох ял ногдуулна. Харин хүүхдийн порно бичлэгийг тараасан этгээдэд мөн адил ял ногдуулахаар заажээ. Насанд хүрээгүй хүмүүсийн интернэтийн аюулгүй орчныг бүрдүүлэх тухай хууль(Act on Development of an Environment that Provides Safe and Secure Internet Use for Young People)465 Тус хуулийг 2008 онд баталсан бөгөөд хуулиар насанд хүрээгүй буюу 18-аас доош насны хүмүүст интернэтийг зохистой ашиглах чадварыг эзэмшүүлэх, шүүлтүүрийн тархалтыг дэмжих замаар насанд хүрээгүй хүмүүсийн хортой агуулга бүхий мэдээллийг үзэх боломжийг багасгах, иргэдэд интернэтийн зохистой хэрэглээг зохицуулах үүргийг ногдуулж, түүнийг төр засгаас дэмжих бодлогыг баримталсан. Мөн холбогдох засаг захиргаа, интернэттэй холбоотой бизнес эрхлэгчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчдад хүүхдийг хор хөнөөлтэй мэдээллээс хамгаалах арга хэмжээ авах (интернэтийн зохистой хэрэглээний талаар сурталчлах, боловсрол олгох, хүүхдийн хэрэглэж буй цахим төхөөрөмжид шүүлтүүр хэрэглэж буй эсэхэд хяналт тавих гм) үүрэг хариуцлагыг ногдуулах болсон байна. Насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч хортой мэдээллийг шүүгч үйлчилгээг ашиглахгүй гэсэн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд цахим төхөөрөмж үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчдээс шүүгч програмыг ашиглахад хялбар байдлаар суурилуулж тухайн бүтээгдэхүүнийг борлуулах, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд заавал биелүүлэхийг шаардах эрхтэй. Хуульд зааснаар цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Цахим орчинд насанд хүрээгүй хүмүүст аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх хороо” хариуцахаар заасан байна. Энэ хуулийн гол зорилго нь хүүхдэд сөргөөр нөлөөлөх мэдээллээс урьдчилан сэргийлэх, шүүгч Програм хангамжийг өргөн нэвтрүүлэх боломжийг бий болгох, ингэснээр хүүхдүүдийг цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. 464 Act on Punishment of Activities Relating to Child Prostitution and Child Pornography, and the Protection of Children https://antislaverylaw.ac.uk/wp-content/uploads/2019/08/Japan-Child-Prostitution-and-ChildPornography-Law.pdf 465 Act on Development of an Environment that Provides Safe and Secure Internet Use for Young People https://www8.cao.go.jp/youth/youth-harm/law/pdf/for_english.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw