406 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 406 Олон нийтэд ичгүүргүй бүдүүлэг баримт, зурмал зураг, электромагнет бичлэг бүхий эсхүл бусад агуулга бүхий мэдээлэл бичлэгээр хангасан эсхүл үзүүлсэн этгээдийг 2-оос илүүгүй жилээр хорих, эсхүл 2,500,000-аас ихгүй иенээр торгоно. Бүдүүлэг электромагнетик бичлэг эсхүл теле харилцаагаар дамжуулсан өөр бусдад бичлэг түгээсэн этгээдийг мөн адил шийтгэнэ. Зүйл 3(1)-ийн заалтаар учрах хохирлоос урьдчилан сэргийлэх тухай Танихгүй хүмүүст эсхүл хэд хэдэн хүмүүст хувийн бичлэгийг теле харилцааны шугамаар дамжуулж, улмаар гуравдагч этгээд тухайн дүрс бичлэг дэх хүнийг оноон таньсан тохиолдолд тухайн бичлэг дамжуулсан этгээдийг 3-аас илүүгүй жилээр хорих эсхүл 500,000аас ихгүй иенээр торгож шийтгэнэ. 222 (1) дугаар зүйл. Сүрдүүлэх: Бусдын амь нас, эрх чөлөө, нэр хүнд, эд хөрөнгөд заналхийлж сүрдүүлсэн этгээдийг 2-оос ихгүй жилээр хорих эсхүл 300,000-аас ихгүй иенээр торгоно. 223 (1) дүгээр зүйл. Шахалт: Бусдын амь нас, эрх чөлөө, нэр хүнд, эд хөрөнгийг доромжлол, хэрцгийлэл хэрэглэж бусдаар үйл үйлдүүлэх, эсхүл бусдыг өөрийн зүй ёсны эрхээ эдлэхэд нь саад болох зэргээр заналхийлж сүрдүүлсэн этгээдийг 3-аас илүүгүй жилээр хорьж шийтгэнэ. 230 (1) дүгээр зүйл. Гүтгэлэг: Олон нийтийн өмнө баримт дэлгэн мэдүүлж бусдыг гүтгэсэн этгээдийг, тухайн баримт үнэн, худлаас үл шалтгаалан, 3-аас илүүгүй жилээр хорих эсхүл ажил алба эрхлүүлэхгүй байх, эсхүл 500,000-аас ихгүй иенээр торгоно. 231 дүгээр зүйл. Гутаан доромжлох: Бусдыг олны өмнө гутаан доромжилсон этгээдийг хэдий тэр нь ямарваа баримт нотолгоо болохгүй байсан ч хөдөлмөрлөх эрхийг хасаж, жижиг гэмт хэргийн нөхцөлөөр хорих эсхүл бага хэмжээний торгууль ногдуулна. 233 дугаар зүйл. Бизнест саад учруулах: Буруу худал цуурхал тараах эсхүл залилан мэхлэх арга замаар бусдын бизнесийн нэр хүндийг сэвтүүлэх, эсхүл саад учруулсан бол 3-аас илүүгүй жилээр хорих эсхүл 500,000-аас ихгүй иенээр торгох шийтгэл ногдуулна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт 234(2) дугаар зүйл. Компьютерийн програмыг санаатайгаар гэмтээж, операторын эсрэг ашиглах, бусдын бизнест хохирол учруулах, хуурамч мэдээлэл өгөх, зохисгүй Програм суулгасан тохиолдолд 5 жил хорих эсхүл 1,000,000 иений торгууль ногдуулна. 246(2) дугаар зүйл. Хуурамч мэдээллээр бичлэг хийх, эсхүл гуравдагч этгээдийн боловсруулсан бүртгэлээр санхүүгийн ашиг олсон тохиолдолд 10 хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw