Судалгааны эмхэтгэл-боть 37

405 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 405 Кибер орчин дахь аюул заналхийлэл, гэмт хэргийн талаарх мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулах, цогцоор нь шийдвэрлэхийн тулд цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл технологийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн компани болон олон улсын хамтын байгууллагатай нягт хамтран ажилладаг байна.  @Police461 цахим мэдээллийн сайт Үндэсний цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс кибер гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллуулдаг цахим мэдээллийн сайт юм.  Кибер аюулгүй байдлын судалгааны төв (Cybersecurity Research Institute)462 Мэдээлэл, харилцаа холбоо технологийн үндэсний хүрээлэнгийн харьяа Кибер аюулгүй байдлын судалгааны төв нь нийгэмд сүүлийн үеийн тулгамдаж байгаа кибер аюулгүй байдлын талаар судалгаа шинжилгээний ажил хийдэг. IV. Хууль эрх зүйн орчин  Эрүүгийн хууль (Japan Penal Code)463 Энэ хууль Япон Улсын нутаг дэвсгэр болон Япон Улсын хөлөг онгоц, онгоцонд гэмт хэрэг үйлдсэн хүн бүрд адил хамаарна. 161(2) дугаар зүйл. Эрх баригч болон төрийн албан хаагчдын бүртгэл, баримтыг ашиглан бичлэг хийн олон нийтэд тараасан тохиолдолд 10 жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл 1,000,000 иений торгууль ногдуулна. 168 дугаар зүйл. Компьютерийн вирус болон буруу командын бүртгэл (Improper Command Records): Improper Command Records гэдэг нь (a) компьютерийг операторын эсрэг ажиллуулах, буруу команд өгөх цахилгаан соронзон бичлэгийг хэлнэ. Компьютерийн вирус болон буруу командын бүртгэл үүсгэж бусдын компьютерт вирус болон зохисгүй бичлэг тараасан этгээд болон тараахыг завдсан этгээдэд 3 жил хорих ял эсхүл 500,000 иенээр торгоно. Hacking ажиллагаанд буруу командын бүртгэлийг ашигласан тохиолдолд 3 жил хорих эсхүл 1,000,000 иений торгууль ногдуулна. Phishing (a) хулгайлах, залилан мэхлэх, заналхийлэх зэрэг хууль бус аргаар ажил олгогчийн худалдааны нууцыг олж авах; (b) худалдааны нууцыг ашиглах, бусдад задруулсан тохиолдолд 10 жилийн хорих ял шийтгэл эсхүл 20,000,000 иений торгууль ногдуулна. 175(1) дүгээр зүйл. Электромагнет бичлэг агуулсан бүдүүлэг ичгүүргүй агуулгатай бичлэг үзүүлэх: 461 @Police https://www.npa.go.jp/cyberpolice/english/index.html 462 Cybersecurity Research Institute https://www.nict.go.jp/en/csri/ 463 Japan Penal Code http://www.isc.meiji.ac.jp/~sumwel_h/Codes/comp-crim.htm

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw