404 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 404 III. Холбогдох байгууллагууд Цагдаагийн Ерөнхий газар нь Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн дагуу цахим гэмт хэргийг мөрдөн шалгаж, таслан зогсоох үүрэгтэй ажилладаг. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-өөс муж бүрийн цагдаа нарт кибер гэмт хэргийн талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өгч ажилладаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь хүүхэд, залуучуудын хөгжил, дэмжлэгийн талаар төлөвлөлт, иж бүрэн зохицуулалт хийх үүрэг бүхий төрийн байгууллагын хувьд үндсэн цогц бодлогыг боловсруулсан бөгөөд энэхүү бодлогыг үндэслэн холбогдох яам, агентлагууд орон нутгийн засгийн газар болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Үүнээс гадна интернэт орчинд үйл ажиллагаа явуулдаг GREE, CyberAgent, DeNA, Facebook Japan, Mixi, LINE, Twitter Japan зэрэг операторууд нэгдэн “Өсвөр үеийнхний интернэт ашиглалтын орчныг сайжруулах зөвлөл”-ийг олон нийтийн сайтуудаас үүдэлтэй хүүхдийг гэмтээх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг сурталчлах зорилгоор 2017 онд байгуулсан. Зөвлөл нь хүүхдийн аюулгүй интернэт орчныг бүрдүүлэхээр мэдээлэл солилцох, судалгаа, боловсрол, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн Ignis, Cocone, Nanameue, Moi, Yudo, ITI, C studio, Social Town, Maleo зэрэг компаниуд хамтран оролцох болсон. Тус зөвлөл нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажилладаг байна. Цахим орчин дахь хүүхэд, залуучуудыг хамгаалах асуудлыг “Насанд хүрээгүй хүмүүсийн интернэтийн аюулгүй орчныг бүрдүүлэх тухай хууль”, Насанд хүрээгүй хүмүүсийн аюулгүй интернэт хэрэглээг бий болгох үндсэн төлөвлөгөөг үндэслэн Дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яам, холбогдох агентлагууд, Үндэсний цагдаагийн газар бусад төрийн болон хувийн байгууллагууд хамаарах бөгөөд тэдгээр нь интернэтийн аюулгүй хэрэглээний талаар сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Кибер аюулгүй байдлын стратегийн төв штаб (National center of Incidient readiness and Strategy For Cybersecutity(NISC))459 2014 онд Засгийн газрын дэргэд байгуулагдан тус штаб нь кибер аюулгүй байдлын стратегийг үр дүнтэй, цогцоор нь сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв (Japan Cybercrime Control Center)460 2014 онд цахим гэмт хэргийн үндэс суурийг олж тогтоох, бууруулах, саармагжуулж дараагийн учирч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор төр болон хувийн хэвшилтэй хамтарсан ашгийн бус байгууллага болох Японы кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл: Эдийн засаг, санхүүгийн кибер гэмт хэрэг; Зорилтот халдлага (мэдээлэл хулгайлах); Цахим худалдааны платформ дээр залилан мэхлэх үйл ажиллагаа; Хортой програмын шинжилгээ; Мэдээллийн аюулгүй байдал; Олон улсын хамтын ажиллагаа гэсэн чиглэлтэй байна. 459 National center of Incidient readiness and Strategy For Cybersecutity https://www.nisc.go.jp/eng/index.html 460 Japan Cybercrime Control Center https://www.jc3.or.jp/english/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw