403 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 403 4.4 ЯПОН УЛС I. Цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл байдал458 2021 оны 3-р сарын байдлаар Үндэсний цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 18-аас доош насны 1819 хүүхэд 2020 онд нийгмийн сүлжээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болсон болохыг тогтоожээ. Хохирогчдын бараг 90 хувь нь бага, ахлах сургуулийн сурагчид байсан бөгөөд үүний 35,3 хувийг твиттер ашиглагч эзэлж байна. Хэдийгээр 2019 оны мөн үетэй (2082) харьцуулахад 12,6%-аар буурсан боловч 2013 оноос хойш сүүлийн 5 жилд 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Гэмт хэргийн төрлийг ангиллаар нь авч үзвэл, хүүхдийг хамгаалах хууль, журмыг зөрчсөн 738, хүүхдийг садар самуунд уруу татсан 597, хүүхдийн биеэ үнэлэх явдал 311 байгаа бол хүнд гэмт хэргийн хувьд хулгайлах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарчээ. Хохирогчдын нэвтрэх хэрэгслийн хувьд ухаалаг гар утас нь нийт интернэт хэрэглэгчдийн 90 орчим хувийг эзэлж байсан бол ашигладаг сүлжээний хувьд Твиттер дээр 642, Инстеграм дээр 221, Химабе дээр 160, Тик ток дээр 76, Коё Томо дээр 63 байсан байна. 2019 онд онлайн банкны луйврын улмаас 2.5 тэрбум гаруй иений хохирол учирсан байна. 2020 онд телевизийн реалити цуврал нэвтрүүлэгт оролцсон эмэгтэй мэргэжлийн бөх Хана Кимура амиа хорлосонтой холбоотойгоор цахим орчинд дээрэлхэх явдал нь улс оронд томоохон асуудал болжээ. II. Цахим орчин дахь гэмт хэргийн стратеги төлөвлөгөө Кибер аюулгүй байдлын стратеги (2021) 2021 оны 9 сард Кибер аюулгүй байдлын 3 дахь стратеги төлөвлөгөөг батлан гаргасан байна. Үндсэн зарчимд мэдээллийн чөлөөт урсгалын баталгаа, хуулийн засаглал, нээлттэй байдал, бие даасан байдал, олон талт хамтын ажиллагаатай байна гэж тусгажээ. Ирэх 3 жилд хэрэгжүүлэх стратегийн зорилго, чиглэлээ: 1. Нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх: - Дижитал аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх; - Орон нутаг болон ЖДҮ эрхлэгчдийн дунд “Цахим аюулгүй байдал бүхий DX”-ийг сурталчлах; - Сүлжээний найдвартай байдлыг хангах. 2. Аюулгүй байдал, дижитал нийгмийг ухамсарлах: - Нийгэм болон хүмүүсийг хамгаалах кибер аюулгүй байдлын орчныг бүрдүүлэх; - Нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг түшиглэсэн оролцогч талуудын хүчин чармайлтыг дэмжих; - Кибер халдлагад хариу өгөх бэлэн байдлыг хангах. 3. Японы үндэсний аюулгүй байдлыг хангах: - Чөлөөт, шударга, аюулгүй цахим орон зайг хангах; - Кибер аюулгүй байдлын хамгаалалт, урьдчилан сэргийлэх чадварыг бэхжүүлэх; - Олон улсын хамтын ажиллагааны оролцоог дээшлүүлэх; - Хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор баталсан байна. 458 Cabinet Office https://www8.cao.go.jp/youth/kankyou/index.html
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw