Судалгааны эмхэтгэл-боть 37

397 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 397 3. Итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилсан засаглалыг бий болгох (Establish Governance Based on Trust and Cooperation)  Төр, хувийн хэвшил, цэргийн хамтын ажиллагааны тогтолцоог сайжруулах;  Улс даяар мэдээлэл солилцох системийг бий болгох;  Кибер аюулгүй байдлын эрх зүйн үндсийг сайжруулах. 4. Кибер аюулгүй байдлын салбарын өсөлтийг дэмжих (Build Foundations for Cybersecurity Industry Growth)  Кибер аюулгүй байдлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;  Кибер аюулгүй байдлын ажиллах хүч, технологийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх;  Кибер аюулгүй байдлын компаниудыг хөгжих орчныг бүрдүүлэх;  Кибер аюулгүй байдлын зах зээлд шударга өрсөлдөөний зарчмыг бий болгох. 5. Кибер аюулгүй байдлын соёлыг бий болгох (Foster a Cybersecurity Culture)  Кибер аюулгүй байдлын талаар мэдлэгийг дээшлүүлэх, кибер аюулгүй байдлын практикийг бэхжүүлэх;  Үндсэн эрхийг кибер аюулгүй байдалтай тэнцвэржүүлэх. 6.Кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх (Lead International Cooperation in Cybersecurity)  Хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны системийг сайжруулах;  олон улсын хамтын ажиллагааг манлайлах. IV. Хууль эрх зүйн орчин БНСУ-ын Эрүүгийн хуульд цахим гэмт хэрэгтэй холбоотой дараах зохицуулалтууд байдаг. Үүнд:450 Эрүүгийн хууль (Criminal Law)  Зүйл 141. Олон нийтийн баримт бичиг, нийтийн хэрэгсэлд хохирол учруулах (The invalidity of Public Documents, etc. and Destruction of Public Goods) Төрийн албанд ашигладаг баримт бичиг, бусад хэрэгсэл, дуу бичлэг гэх мэт тусгай хэвлэл мэдээллийн хэрэгслийг гэмтээж, нуун дарагдуулсан, сүйтгэсэн этгээдийг 7 жил хүртэлх хорих ял эсвэл 10 сая хүртэлх воноор торгоно.  Зүйл 227-2. Нийтийн дуу бичлэгийг хуурамчаар бэлтгэх буюу өөрчлөх (False Preparation or Alteration of Public Electromagnetic Records) Хэрэв үүнтэй холбоотой зөрчил үүсгэвэл 10 хүртэлх жилээр хорих шийтгэлтэй байна.  Зүйл 316. Нууц задруулах (Violation of Secrecy) Битүүмжилсэн эсвэл нууцлалтай захидал, баримт бичиг, зургийг нээсэн этгээдийг 3 жил хүртэл хорих, эсхүл таван сая воноор торгууль ногдуулна.  Зүйл 347-2. Компьютер ашиглах замаар залилан хийх (Fraud by The Use of Computer, etc.) Хэн нэгэн хөндлөнгийн этгээд компьютер ашиглан бусдын зөвшөөрөлгүй худал, зохисгүй мэдээлэл ашиглан ашиг хүртэх, хууль зөрчсөн тохиолдолд 10 хүртэлх жилээр хорих эсвэл 20 сая воноор торгоно. 450 https://www.cybercrimelaw.net/Korea.html

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw