396 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 396 Зураг 1. Цахим аюулгүй байдлын засаглалын схем448 БНСУ-д 2015 оноос эхлэн Ерөнхийлөгчид шууд харьяалагддаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) нь кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг зохицуулж ирсэн байна.449 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн доорх Цахим аюулгүй байдлын үндэсний төв нь цахим гэмт хэрэг, халдлага аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хариуцан ажилладаг байна. Цахим аюулгүй байдлын үндэсний төв нь Шинжлэх ухаан мэдээлэл технологийн яам болон Үндэсний Батлан хамгаалах яамтай хамтран хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын цахим аюулгүй байдлыг хариуцаж хоорондоо уялдаатай ажилладаг байна. III. Цахим орчин дахь гэмт хэргийн стратеги төлөвлөгөө Өмнөд Солонгос Улс төрөл бүрийн кибер халдлага гэмт хэргээс сэргийлэн 2019 онд Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг боловсруулжээ. Уг стратеги нь 6 зорилттой байна. Үүнд: 1. Үндэсний дэд бүтцийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх (Increase the Safety of National Core Infrastructure) Үндэсний мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх; Кибер аюулгүй байдлын орчны дэд бүтцийг сайжруулах; Шинэ үеийн кибер аюулгүй байдлын дэд бүтцийг хөгжүүлэх. 2. Кибер халдлагын хариу арга хэмжээ түүний хүчин чадлыг сайжруулах (Enhance Cyber Attack Response Capabilities) Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх; Том хэмжээний кибер халдлагын эсрэг бэлэн байдлыг бэхжүүлэх; Кибер халдлагын эсрэг цогц, идэвхтэй арга хэмжээ авах; Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадварыг сайжруулах. 448 NIS et al., “White Paper on Information Security 2004” (in Korean), 2004, p. 7. 449 From 2015 to 2018, the NSC designated the cybersecurity adviser to lead the cybersecurity efforts nation-wide, however, this position was merged with the cyber information convergence adviser under the same NSC
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw