Судалгааны эмхэтгэл-боть 37

398 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 398  Зүйл 366. Эд хөрөнгөд халдах, сүйтгэх (Destruction and Damage, etc. of Property) Бусдын эд хөрөнгөтэй холбоотой баримт бичиг, дуу бичлэг гэх мэт мэдээллийн хэрэгслийг устгах, гэмтээх, нуун дарагдуулах, тохиолдолд 3 жил хүртэлх хорих, эсвэл 7 сая хүртэлх воноор торгоно. БНСУ 1980 оноос эхлэн Үндэсний мэдээллийн аюулгүй байдал болон нийгмийн сүлжээн дэх асуудлуудыг зохицуулах хуулийг боловсруулж эхэлсэн ба 1986 онд Харилцаа холбооны сүлжээг сайжруулах тухай хууль (Expansion and promotion of utilization of communications network act) анх баталж байжээ.451 Oдоогоор кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэд хэдэн хуулиар зохицуулж байна. Тухайлбал:452  Сүлжээний тухай хууль (Network act)  Харилцаа холбооны нууцыг хамгаалах тухай хууль (Protection of communication secret act)  Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хамгаалах тухай хууль (Тhe act on protection of information and communication infrastructure)  Цахим засаглалын тухай хууль (Electronic government act)  Үндэсний батлан хамгаалахын мэдээллийн дэд бүтцийг бий болгох, мэдээллийн нөөцийг удирдах тухай хууль (Act on Establishment of infrastructure for information of national defence and management of information resources for national defence)  Зээлийн мэдээллийн ашиглалт, хамгаалалтын тухай хууль (Credit information use and protection act)  Байршлын мэдээллийг хамгаалах тухай хууль (Act on protection use of location information)  Үйлдвэрлэлийн технологийг хамгаалах тухай хууль (Act on Prevention of Divulgence and protection of industrial technology)  Цахилгаан холбооны бизнесийн болон санхүүгийн луйврын тухай хууль (Telecommunication business act and special act on financial fraud) зэрэг байна. Үндэсний хэмжээнд кибер халдлагаас сэргийлэх зорилгоор “Кибер аюулгүй байдлын менежментийн зохицуулалтын (National cyber security management regulation) журам”-ыг Үндэсний Ассамблей баталсан байна. Уг журмаар Засгийн газрын байгууллагуудын (Үндэсний тагнуулын албаны Үндэсний аюулгүй байдлын төв, Хөх ордон дахь үндэсний аюулгүй байдлын алба) эрх үүрэг, оролцоог тодорхойлсон байна.453 Кибер халдлагаас хамгаалах мэдээллийн дэд бүтцийн тухай хууль нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог ба эрчим хүч, эрүүл мэнд, банк санхүүгийн цахим үйл ажиллагааг уг хуулиар зохицуулдаг байна. Солонгосын Засгийн газар 2002 онд Мэдээллийн дэд бүтцийг хамгаалах тухай хуулийг (Protecting critical information infrastrucutre act) баталсан байна. Уг хууль нь дараах бүтэцтэй байна. 451 Introduction to Korean cyber security Law 452 https://iclg.com/practice-areas/cybersecurity-laws-and-regulations/korea 453 Ibid Page 28

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw