395 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 395 Домэйн нэр үнэн зөв байх тухай хууль442 Тус хуулиар хүмүүст болон насанд хүрээгүй хүүхдэд интернэтээр зохисгүй материал үзүүлэх, садар самуунд уруу татах зорилгоор хуурамч домэйн нэр ашиглахыг хориглосон байна. Хэрэв санаатайгаар хуурамч домэйн нэр ашиглан, хүнийг төөрөгдүүлэн садар самуунд уруу татсан тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах буюу 2 жилээс ихгүй хугацаагаар хорих эсхүл мөнгөн торгууль ногдуулах болон хорих шийтгэл давхар ногдуулна. Хэрэв санаатайгаар хуурамч домэйн нэр ашиглан, хүүхдийг төөрөгдүүлэн садар самуунд уруу татсан тохиолдолд мөнгөн торгууль ногдуулах буюу 10 жилээс ихгүй хугацаагаар хорих эсхүл мөнгөн торгууль ногдуулах болон хорих шийтгэл давхар ногдуулна гэж заажээ. Цахим гэмт хэргийн мэдээллийн шинэчлэлийн тухай хууль443 АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа цахимаар үйлчилгээ эрхлэгчид нь хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, садар самуун үйлдэлд ашигласан материалын талаар мэдсэн тохиолдолд хууль сахиулагч байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна. Арьс өнгө, гарал үүсэл, нас хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхаж, айлган сүрдүүлсэн (Cyber bullying, Cyber harassment) тохиолдолд Ялгаварлан гадуурхах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай (Hate Crimes Prevention Act)444 хуулиар зохицуулдаг байна. Нэгдсэн Улсын Код, Сэдэв 18 - Гэмт хэрэг болон Гэмт хэргийн үйл явц, Бүлэг 110А, Хэсэг 2261А-аар Мөшгих болон Цахимаар мөшгих (Cyber stalking) гэмт хэргийг зохицуулсан байна.445 4.2 БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС I. Цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл байдал: 2020 оны байдлаар БНСУ-ын цагдаагийн байгууллагад 234 мянга орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оноос 54 мянга орчим хэргээр нэмэгдсэн байна. Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл тохиолдлуудад интернэтийн залилан, санхүүгийн залилан, гэх мэт мэдээллийн сүлжээний гэмт хэрэгүүд бүртгэгдсэн байна.446 II. Цахим аюулгүй байдлын засаглал Сүүлийн жилүүдэд Засгийн газар цахим халдлагын талаар ихээхэн анхаарал хандуулж бодлогын түвшинд авч үзсэн байна. Цахим засаглалын хувьд 3 агентаас бүрддэг.447 Үүнд: 1. Үндэсний тагнуулын албаны дэргэдэх Цахим аюулгүй байдлын үндэсний төв (National Cybersecurity Center) 2. Шинжлэх ухаан мэдээлэл технологийн яам (Ministry of Science and ICT) 3. Үндэсний Батлан хамгаалах яам (Ministry of National Defense) 442 https://www.law.cornell.edu/uscode/text/34/subtitle-II/chapter-209 443 https://uscode.house.gov/view.xhtml?req=granuleid:USC-prelim-title18-section2258A&num=0&edition=prelim 444 https://www.fbi.gov/investigate/civil-rights/federal-civil-rights-statutes 445 https://www.law.cornell.edu/uscode/text/18/2261A# 446https://www.statista.com/statistics/1222208/south-korea-cyber-crime. 447 https://carnegieendowment.org/2021/08/17/korean-policies-of-cybersecurity-and-data-resilience-pub-85164
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw