394 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 394 Интернэт орчинд хүүхдийг хамгаалах тухай хууль439 Тус хуулиар хүүхдийг интернэтээр зохисгүй, садар самуун материал харах, үзэхээс сэргийлсэн зохицуулалтыг хийсэн байна. Сургууль, номын сангууд нь компьютертэ зохисгүй материалыг шүүх програмыг суулгах шаардлагатай бөгөөд интернэтийн аюулгүй байдлын бодлогыг баримтлан хэрэгжүүлдгээ баталгаажуулаагүй тохиолдолд Е-rate хөтөлбөрөөс олгодог интернэтийн хөнгөлөлтийг эдлэх боломжгүй болох юм. Холбооны Харилцаа холбооны хороо нь (Federal Communication Commission) тус хуулийг хэрэгжүүлэх журмыг 2001 оны эхээр батлан, 2011 онд шинэчлэн баталсан байна. Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын тухай хууль440 Энэ хуулийг хүчирхийллийн золиос болсон Адам Валш хүүгийн нэрээр нэрлэсэн байна. Энэ хуулиар цахим хуудас хайх явцад санаатайгаар хүнийг төөрөгдүүлсэн нэр хаяг, зураг тавьж хүмүүс, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, хүүхдэд зохисгүй, хортой контент үзүүлэхийг хориглосон байна. Түүнчлэн энэ хуулиар улс орон даяар хүчингийн хэрэгт холбогдож байсан гэмт этгээдүүдийг бүртгэлжүүлэхийг үүрэг болгосон байна. Гэмт этгээдүүдийг гэмт хэргийн шинжээс хамааран 3 ангилалд (Tier 1, 2, 3) ангилах бөгөөд 2-хүнд, 3-онц хүнд хэрэг үйлдсэн этгээдүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулахыг муж, орон нутгийн хууль сахиулагчдад үүрэг болгосон байна. - 1-р ангиллын гэмт хэрэгтнүүд 15 жилийн турш, жил бүр оршин суугаа газрынхаа цагдаагийн газарт бүртгүүлнэ. - 2-р ангиллын гэмт хэрэгтнүүд 25 жилийн турш, 6 сар тутам оршин суугаа газрынхаа цагдаагийн газарт бүртгүүлнэ. - 3-р ангиллын гэмт хэрэгтнүүд насан туршдаа, 3 сар тутам оршин суугаа газрынхаа цагдаагийн газарт бүртгүүлнэ. Бүртгэл хийлгээгүй тохиолдолд хууль зөрчсөнд тооцон, хариуцлага хүлээлгэнэ. 21-р зуунд хүүхдийг хамгаалах тухай хууль441 Энэ хуулиар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Холбооны Худалдааны Комисст Хүүхдийн аюулгүй интернэт хэрэглээг дэмжих хөтөлбөр боловсруулан улс орон даяар хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Тус хөтөлбөр нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хэрэглэж буй интернэтийн аюулгүй байдлыг хангах арга хэрэгслүүдээс шилдэг туршлагыг шалгаруулан, урамшуулах, олон нийтэд түгээх, танилцуулах, ялангуяа интернэтийн аюулгүй болон зохистой хэрэглээ, цахим орчинд олон нийтийн сүлжээгээр үл таних хүнтэй хэрхэн харилцах, цахимаар доромжлох, дээрэлхэх үйлдлээс хэрхэн сэргийлэх, хариу өгөх талаар хүүхэд, өсвөр насныханд сургах, таниулах сургалтын хөтөлбөрүүдийг багтаасан байх шаардлагатай байна. Холбооны Худалдааны Комисс нь жил бүр Конгресст хуулиар хүлээсэн энэхүү үүргийнхээ хэрэгжилтийн тайланг танилцуулах шаардлагатай байна. 439 https://www.fcc.gov/consumers/guides/childrens-internet-protection-act 440 https://www.congress.gov/bill/108th-congress/senate-bill/800/text 441 https://www.ftc.gov/enforcement/statutes/protecting-children-21st-century-act https://www.law.cornell.edu/uscode/text/15/chapter-91A
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw