393 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 393 хууль бусаар, зөвшөөрөлгүй нэвтрэх, халдах (hacking)-тай холбоотой асуудлыг зохицуулна. Компьютерт хууль бусаар нэвтрэн аюул учруулах, хохироох, тагнан турших зэрэг гэмт хэргүүд, түүнд ногдох ял шийтгэлийг энэ хуулиар зохицуулсан байна. Холбооны Мэдээллийн Аюулгүй байдлын Менежментийн тухай хууль435 Энэ хуулиар Холбооны Засгийн газрын харьяа агентлаг бүр өөрийн дотоод үйл ажиллагаагаа хэрхэн явуулах болон хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хэрхэн харьцах, мэдээлэл түүчлэн агентлагийн хөрөнгийг хэрхэн гадны халдлагаас хамгаалах зэрэг цахим аюулгүй байдлын стандартыг боловсруулан, мөрдөж ажиллахыг шаарддаг байна. Цахим Харилцаа холбооны Нууцлалын тухай хууль436 Тус хуулиар цахимаар мэдээ мэдээлэл дамжуулах, компьютерт хадгалагдсан мэдээлэл болон интернэт хэрэглэгчдийн хувийн нууцыг хэрхэн хамгаалах зэрэг үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хэрэглэгчийн хооронд үүсэх харилцаа, хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулсан байна. Цахим Аюулгүй байдлын мэдээлэл солилцох тухай хууль437 Тус хуулиар улсын болон хувийн байгууллага, компаниуд АНУ дахь цахим аюулгүй байдлыг сайжруулах, өөрийн үйл ажиллагааг цахим халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс цахим аюул, халдлагын талаарх мэдээллийг засгийн газарт мэдээлэх, хуваалцах, харилцан хүлээх үүрэг хариуцлагын талаар хуульчилсан байна. АНУ-д цахим гэмт хэргийн төрөл болох цахим хүчирхийлэл (cyber violence), ихэвчлэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болдог хүүхэд хамгааллын асуудал анхаарлын төвд байсаар байна. Цахим хүчирхийлэл, түүний хэлбэр болох хүүхдэд хор хөнөөлтэй материал үзүүлэх, хүүхдийг садар самуунд уруу татах, хулгайлах, бэлгийн мөлжлөгийн золиос болгох зэрэг гэмт хэргүүдээс хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нэлээдгүй хууль тогтоомжийг баталсан байна. Үүнд, Цахим ертөнцөд хүүхдийн нууцыг хамгаалах тухай хууль (Children’s Online Privacy Protection Act), Интернэт орчинд хүүхдийг хамгаалах тухай хууль (Children’s Internet Protection Act), Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын тухай хууль (Child Protection and Safety Act), 21-р зуунд хүүхдийг хамгаалах тухай хууль (Protecting Children in the 21st Century Act), Домэйн нэр үнэн зөв байх тухай хууль (Truth in Domain Names Act), Цахим гэмт хэргийн мэдээллийн шинэчлэлийн тухай хууль (Cybertipline Modernization Act) болон холбогдох бусад хууль тогтоомжоор цахим ертөнц дэх хүүхдийн эрхийг хамгаалдаг байна. Цахим ертөнцөд хүүхдийн нууцыг хамгаалах тухай хууль438 Тус хуулиар 13-аас доош насны хүүхэд цахим хуудсанд хандаж байгаа тохиолдолд эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь авахгүй байх талаар хуульчилсан байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Холбооны Худалдааны Комисс нь тус хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд 2012 онд шинэчлэн баталж, хууль зөрчсөн компаниудад зохих арга хэмжээг ногдуулсаар ирсэн байна. 435 https://www.congress.gov/bill/107th-congress/house-bill/3844 436 https://www.sciencedirect.com/topics/computer-science/electronic-communications-privacy-act 437 https://www.congress.gov/bill/114th-congress/senate-bill/754/text 438 https://www.ftc.gov/news-events/media-resources/protecting-consumer-privacy-security/kids-privacy-coppa https://www.law.cornell.edu/uscode/text/15/chapter-91
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw