Судалгааны эмхэтгэл-боть 37

392 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 392 хүлээн авдаг. Гомдлыг хүлээн авснаар тус төвийн Иргэдийн хөрөнгийг буцаан авах, эргэн төлүүлэх баг нь кибер гэмт хэргийн хохирогчдод хэдэн зуун мянган долларыг эргүүлэн авахад тусалдаг байна. o 7 хоногийн 24 цагаар тасралтгүй ажилладаг Кибер Хяналт (CyWatch)-ын төв нь улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй бусад салбаруудтай холбогдон, гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөн, хяналт тавьж ажилладаг. o Холбооны Мөрдөх Товчоо нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд АНУ-ын Засгийн газрын туршлагатай мэргэжилтэн, шинжээчдээс бүрдсэн Үндэсний Батлан хамгаалах цахим холбоо (National Defence Cyber Alliance) болон хууль хэрэгжүүлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудаас бүрдсэн Үндэсний Кибер гэмт хэргийг илрүүлэх Сургалтын Холбоо (National Cyber Forensics and Training Alliance)- той хамтран ажилладаг байна. o АНУ-ын засгийн газрын бусад агентлагууд болох тагнуул болон хууль хэрэгжүүлэгч 30 орчим агентлагаас бүрдсэн Үндэсний Кибер эрэн сурвалжлах хамтарсан баг (National Cyber Investigative Joint Task Force) 2008 онд байгуулагдан, үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Холбооны Мөрдөх товчоо тэргүүлдэг байна.  Хууль зүйн яамны Хүүхдийг садар самуун, бэлгийн мөлжлөгөөс хамгаалах алба (Child Exploitation and Obscenity Section) нь 1987 онд байгуулагдсан бөгөөд садар самууныг сурталчлахаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс хүүхдийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд 2002 онд Дэвшилтэт технологи ашиглан мөрдөн шалгах нэгж (High Technology Investigative Unit)-ийг дотооддоо байгуулан, орон даяар үйл ажиллагаа явуулдаг 94 салбар нэгжээр дамжуулан, цахимаар үйлдэгдэх энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, илрүүлж ажиллах болсон байна. Тус алба нь 2006 оноос Аюулгүй хүүхэд нас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.433  Үндэсний Стандарт Технологийн Хүрээлэн нь кибер аюулгүй байдлыг хамгаалахад баримтлах стандартыг боловсруулан, мөрдүүлж ажилладаг байна. IV. Хууль эрх зүйн орчин Тус улсад цахим гэмт хэргийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд холбооны хууль болон мужийн хуулиудаар зохицуулж байна. Компьютерт хууль бусаар нэвтрэхийг хориглох тухай хууль (Computer Fraud and Abuse Act), Холбооны Мэдээллийн Аюулгүй байдлын Менежментийн тухай хууль (Federal Information Security Management Act), Цахим Харилцаа холбооны Нууцлалын тухай хууль (Electronic Communications Privacy Act), Цахим Аюулгүй байдлын мэдээлэл солилцох тухай хууль (Cybersecurity Information Sharing Act) болон холбогдох бусад хууль тогтоомжоор цахим орчин дахь харилцааг зохицуулж байна. Компютерт хууль бусаар нэвтрэхийг хориглох тухай хууль434 Энэ хуулиар холбооны засгийн газар, банк болон интернэтэд холбогдсон бүх компьютерт 433 https://www.justice.gov/criminal-ceos 434 https://www.congress.gov/bill/99th-congress/house-bill/4718

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw