Судалгааны эмхэтгэл-боть 37

391 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 391 чармайлтаа нэмэгдүүлэн, нэгдэн ажиллах шаардлагатай байгааг илэрхийлсэн байна. Зарлигт тодотгосноор, Холбооны бүх мэдээллийн систем нь кибер аюулгүй байдлын тодорхой шаардлагуудыг хангасан байх шаардлагатай гэжээ. III. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд Цахим гэмт хэрэг нь дан ганц байгууллагын хариуцан хэрэгжүүлэх ажил биш бөгөөд Холбооны Засгийн газрын харьяа агентлагууд, хувийн байгууллагууд болон ашгийн бус олон нийтийн байгууллагууд, түүнчлэн олон улсын байгууллагуудын хамтын хүчин чармайлт шаарддаг байна. Холбооны Засгийн газрын харьяа агентлагууд  Батлан Хамгаалах Яам (Department of Defense)-ны харьяа Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг (National Security Agency) нь АНУ-ын харилцаа холбооны сүлжээ, мэдээллийн системийг хамгаалах, гадны улс орнуудаас ирэх цахим халдлагыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.  Дотоодыг Аюулаас хамгаалах Яам (Department of Homeland Security)-ны харьяа Цахим Аюулгүй байдал, Дэд бүтцийн Аюулгүй байдлын Агентлаг (Cybersecurity and Infrastructure Security Agency) нь 2018 онд байгуулагдсан бөгөөд засгийн газрын бүх түвшинд цахим аюулгүй байдлыг ханган, улс орон даяар цахим аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлж, холбооны цахим сүлжээ, цахилгаан станц, далан гэх мэт улс орны чухал дэд бүтцүүдийн аюулгүй, тогтвортой байдлыг ханган ажилладаг.  Дотоодыг Аюулаас хамгаалах Яамны харьяа АНУ-ын Тагнуулын газар (US Secret Service) нь дотоодын болон олон улсын кибер гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх чиг үүрэг бүхий Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй байна. Кибер тагнуулын хэлтэс нь үндэстэн дамнасан кибер гэмт хэрэгтнүүдийг баривчлахад онцгой үүрэгтэй ажилладаг байна. Үүний сацуу Тагнуулын газар нь хууль сахиулах ажилтнууд, прокурор, шүүгч нарт кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор кибер сургалт явуулж, мэдээлэл өгдөг байна.  Хууль зүйн яам (Department of Justice)-ны харьяа агентлаг Холбооны Мөрдөх Товчоо (Federal Bureau of Investigation) нь чиг үүргээрээ мөн цахим гэмт хэрэгтэй тэмцдэг. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд шинээр бүтээгдсэн орчин үеийн дэвшилтэт техник болон аналитик хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа ашигладаг байна. o Холбооны Мөрдөх Товчоо нь өөрийн 56 салбартаа тусгайлан бэлтгэсэн цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг ажиллуулдаг байна. Тухайн тасаг нь үүргээ гүйцэтгэхдээ бусад агентлагийн алба, тасгуудтай хамтран ажиллана. o Томоохон гэмт хэргийг илрүүлэн, яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд хэдхэн цагийн дотор улс орон даяар Кибер ажиллагааны шуурхай багийг бүрдүүлэн ажиллуулна. o Дэлхийн улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдад тухайн улсын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах кибер гэмт хэрэгтэй тэмцэх төлөөлөгчийг томилон ажиллуулдаг. o Интернэт гэмт хэргийн талаар гомдол хүлээн авах төв (Internet Crime Complaint Center) нь олон нийтээс интернэт гэмт хэргийн талаарх гомдлыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw