390 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 390 Гуравдугаар хэсэг: Өөрсдийн хүч чадлаар амар амгалан байдлаа хадгалах - Хариуцлагатай төрийн ажил хэргээр дамжуулан цахим орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх; - Цахим орчин дахь хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох. Дөрөвдүгээр хэсэг: АНУ-ын нөлөөг нэмэгдүүлэх - Нээлттэй, харилцан ашиглах боломжтой, найдвартай, аюулгүй интернэтийг дэмжих; - Олон улсын кибер чадавхыг бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. 2021 оны Гуравдугаар сард Ерөнхийлөгч Жое Байден “Богино хугацааны Үндэсний Аюулгүй байдлын Стратегийн Удирдамж” (Interim National Security Strategic Guidance)-ийг батлан гаргасан байна.431 Америк улс нь дэлхийн тэргүүлэх гүрний хувьд өөрийн улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалахын зэрэгцээ дэлхий дахины аюулгүй байдлыг сахин хамгаалахад баримтлах бодлогыг тус удирдамжид тодорхойлсон байна. Үүнээс цахим аюулгүй байдлаа хамгаалахад шаардагдах дараах ажлуудыг үндэсний хэмжээнд хийхээр төлөвлөсөн байна: Үүнд, Шинжлэх ухаан, технологийн баазаа бэхжүүлснээр цахим аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгож, цахим орон зайд өөрсдийн чадвар, бэлэн байдал, уян хатан байдлаа бэхжүүлнэ. Цахим аюулгүй байдлыг засгийн газрын бүхий л түвшинд чухлаар авч үзнэ. Нийт Америкчуудад аюулгүй, найдвартай онлайн орчныг бүрдүүлэх, эрсдэлийг даван гарах, хуваалцах үүднээс хувийн хэвшил, засгийн газрын бүх түвшний хамтын ажиллагааг дэмжин ажиллана. Улс орноо кибер халдлагаас үр дүнтэй хамгаалахын тулд дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтаа өргөжүүлнэ. Гарал үүсэл харгалзахгүй бүх Америкчуудад боломж олгож, цахим ертөнц дэх авьяаслаг хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. 2021 оны Тавдугаар сард Ерөнхийлөгч Жое Байден дээрх удирдамж дээр үндэслэн “Үндэсний Цахим Аюулгүй байдлыг сайжруулах тухай” (Executive Order on Improving the Nation’s Cybersecurity) зарлигийг батлан гаргасан байна.432 Тус зарлиг нь дээрх бодлогын баримт бичгүүд дээр үндэслэсэн бөгөөд цахим гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн яаралтай хэрэгжүүлэх үйл ажиллагааг 10 багц ажлын хүрээнд төлөвлөсөн байна. Төрийн болон хувийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлагууд, түүнээс сэргийлэх, хамгаалахад шаардагдах нөөц бололцоо, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Үндэсний Стандарт Технологийн Хүрээлэн (National Institute of Standards and Technology) болон Кибер аюулгүй байдлын хамрах хүрээний таван чиг үүргийг тодотгон, Холбооны Засгийн газрын харьяа агентлагууд кибер гэмт хэрэгтнүүд, кибер хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах зэрэгт хүчин 431 https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2021/03/NSC-1v2.pdf 432 https://www.whitehouse.gov/briefing-room/presidential-actions/2021/05/12/executive-order-on-improving-thenations-cybersecurity/
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw