Судалгааны эмхэтгэл-боть 37

389 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 389 20.5.Харилцаа холбооны сүлжээгээр дамжуулах тусгай хэрэглээний холбооны мэдээллийн нууцлалт, хамгаалалтыг энэ хуулийн 20.1-д заасан байгууллага хариуцна. БҮЛЭГ IV. ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН 4.1 АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС I. Цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл байдал АНУ-д цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажил 1980-аад оноос эхэлсэн бөгөөд түүнд тавих хяналт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алхмууд, цахим орчныг зохицуулах эрх зүйн зохицуулалтууд нь гэмт хэргийн гаралт, төрлөөс хамааран боловсронгуй болсоор байна. 2020 оны байдлаар Интернэт гэмт хэргийн талаар гомдол хүлээн авах төвд бүртгэгдсэн цахим гэмт хэргийн төрөлд хувь хүний кредит картны дугаар, картны нууц дугаарыг мэхлэн авах (phishing) болон үүнтэй ижил төрлийн залилангийн хэргүүд хамгийн их бүртгэгдсэн байна.429 Цахим аюулгүй байдлыг хангах, ард иргэд, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Холбооны Засгийн газрын харьяа агентлагууд, хувийн хэвшил болон олон нийтийн байгууллагууд нэгдэн, хамтран хэрэгжүүлж байна. II. Цахим орчин дахь гэмт хэргийн стратеги төлөвлөгөө Цахим орчин нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд төдийгүй эдийн засаг, батлан хамгаалах зэрэг улс орны амин чухал салбаруудын аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Техник технологийн дэвшлийг дагаад цахим халдлага, гэмт хэрэг улам нарийсч, давтамж нь нэмэгдсээр байгаа тул үүнтэй тэмцэх зорилгоор бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна.  2018 онд Ерөнхийлөгч Доналд Трамп “Үндэсний цахим стратеги” (National Cyber Strategy)-ийг шинэчлэн баталсан. 430 Стратеги нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээр хэсэг: Эх орон, ард түмэн, Америк амьдралын хэв маягийг хамгаалах (Америкчуудын амар тайван амьдралыг хамгаалах) - Холбооны засгийн газрын сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдлыг хангах; - Улс орны чухал дэд бүтцүүдийн аюулгүй байдлыг хангах; - Цахим гэмт хэрэгтэй тэмцэн, гэмт хэргийг мэдээлэх ажлыг сайжруулах; - (Цахим тандалт, компьютерээр үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх хуулийг шинэчлэх). Хоёрдугаар хэсэг: Америкийн хөгжил цэцэглэлтийг дэмжих - Хурдтай, хүчтэй, уян хатан, дижитал эдийн засгийг хөгжүүлэх; - АНУ-ын иргэдийн авьяас чадвар, шинэлэг санааг дэмжин хөгжүүлэх, хамгаалах; - Цахим аюулгүй байдлыг хамгаалах шилдэг ажиллах хүчнийг бий болгох. 429 https://www.statista.com/statistics/184083/commonly-reported-types-of-cyber-crime/ 430 https://trumpwhitehouse.archives.gov/wp-content/uploads/2018/09/National-Cyber-Strategy.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw