Судалгааны эмхэтгэл-боть 37

388 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 388 3.6.1.5.Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хэмжээний бодлого, эрх зүйн зохицуулалт, стандарт, удирдлага, зохион байгуулалт, сургалтын тогтолцоог бий болгож нийгэм дэх ойлголт, мэдлэгийг төлөвшүүлнэ. 3.6.1.7.Төр, хувийн хэвшлийн байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дэг, эрсдэлийн удирдлага, дотоод аудит, үнэлгээний чадавхыг бий болгоно. 3.6.1.8.Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ. 3.6.1.9.Өрсөлдөх чадвартай мэдээлэл, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, програм хангамжийн үндэсний үйлдвэрлэл болон мэдээллийн аюулгүй байдлын шийдэл боловсруулах ажиллагааг дэмжин хөгжүүлж технологийн хараат байдлыг бууруулна. 3.6.1.10.Мэдээлэл, харилцаа холбооны технологи, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үндэсний суурь болон хавсарга судалгаа, шинжилгээ, сургалтыг онцгойлон дэмжинэ. 3.6.1.11.Кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх, аливаа гэмт хэргийг илрүүлэх, нотлоход тооцоолох хэрэгслийн криминалистик техникийн шинжилгээ ашиглах үндэсний чадавхыг бий болгоно. 3.6.1.12.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн орчинд сөргөлдөх аюулаас сэргийлэх, кибер орчин дахь гэмт явдалтай тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. 3.3 ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ 11 дүгээр зүйл.Тагнуулын ерөнхий газрын үүрэг 11.1.Тагнуулын ерөнхий газар дараах үүрэг гүйцэтгэнэ: 11.1.6.Төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх; /Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 3.4 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬ 20 дугаар зүйл.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ 20.1.Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний холбооны сүлжээг байгуулан ажиллуулж болно. /Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 20.2.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ төрийн хамгаалалтад байна. 20.3.Тусгай хэрэглээний холбооны сүлжээ байгуулах, ашиглах журмыг Засгийн газар тогтооно. 20.4.Тусгай хэрэглээний холбооны сүлжээнд цахилгаан холбооны суваг, тоног төхөөрөмжийг үйлчлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ашиглана.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw