387 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 387 Тус байгууллага нь төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд: 1. Төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх; 2. Кибер аюулгүй байдлын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах; 3. Төрийн байгууллагуудад кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдлийн үнэлгээ хийх; 4. Кибер аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах; 5. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгцээнд ашиглагдах тусгай хэрэглээний шуудангийн үйлчилгээ үзүүлэх; 6. Төрийн болон төрийн захиргааны байгууллагуудын хооронд төрийн нууц мэдээ, мэдээлэл дамжуулах, солилцох үеийн нууцлал аюулгүй байдлыг хангах гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 3.2 МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалд мэдээллийн аюулгүй байдлын талаар баримтлах бодлогыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Мэдээллийн аюулгүй байдал Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн. 3.6.1.Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах 3.6.1.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны хөгжлийг дэмжих, үндэсний үнэт зүйлийг хэвшүүлэх, нийгмийн оюун санааг төлөвшүүлэхэд мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал нэн чухал ач холбогдолтой. 3.6.1.2.Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхыг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ. 3.6.1.3.Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах аюулаас хамгаалах, эдийн засаг, нийгмийн чадавхыг сулруулах оролдлоготой тэмцэх чадавхыг бий болгоно. 3.6.1.4.Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна. Мэдээллийн хэрэгслээр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw