Судалгааны эмхэтгэл-боть 37

386 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 386 Хэний ч үзэл бодлоо илэрхийлсэн зан үйлийн хэлбэрт нь ял, зэмлэл хүлээлгэхийг хориглоно. 14. Хүн бүр интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөтэй сонгох, түүнийгээ солих эрхтэй. Мөн үйлчилгээний төлбөртэй холбоотойгоор байрлал үл харгалзан “үнэгүй”, “нийтийн” үйлчилгээг сонгох эрхтэй. 15. Хэний ч хандалтын эрх буюу цахим шуудангийн бүртгэлийг үйлчилгээний гэнэтийн өөрчлөлт зэрэг зохисгүй шалтгаан, дур зоргоор хаах, устгахыг хориглоно. 16. Хүн бүр өөртэйгөө онлайнаар холбогдох этгээдээ чөлөөтэй сонгох эрхтэй. Хэнийг ч тодорхой бүлэгт хамруулах, вэб сайтад зочлуулахаар албадахыг хориглоно. 17. Хэн бүхний хувийн мэдээлэл, онлайн үйл ажиллагаа нь хувийн өмч бөгөөд түүнийг тухайн этгээд өөрөө хянана. Хүн бүр энэхүү өмчөө үнэлэх, ил тод болгох, бусадтай солилцох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. 18. Хүн бүр ашиг сонирхол, үнэт зүйл, чиг үүргийн бүлгийг үүсгэх эрхтэй. 19. Хүн бүр шинэ технологийг эзэмших эрхтэй. Төрийн байгууллагаас бүх нийтэд хэрэглээний програм хангамжууд ба онлайн харилцааны сургалтуудыг явуулах үүрэгтэй. Амьдралын хүнд нөхцөлд байгаа хүмүүс, өндөр настангууд болон хэрэгцээт хүмүүст зориулсан сургалт тусгай хөтөлбөрүүдийг авч үзнэ. Сургалт нь хувь хүнд чиглэсэн, тэдний өөрийгөө хүндлэх хүндлэлийг бэхжүүлж, бие даасан байдлыг дэмжихэд чиглэнэ. 20. Эцэг, эхчүүд өөрийн үзэл бодлоор үр хүүхдийнхээ онлайн харилцааг удирдан чиглүүлэх эрх, үүрэгтэй. Энэ асуудлаар ямар ч байгууллага эцэг, эхийн сонголтыг үгүйсгэх эрхгүй. 21. Хүн бүр зохиогчийн эрхээр хамгаалагдах утга зохиол, урлагийн болон шинжлэх ухааны бүтээлээ бусадтай онлайнаар хуваалцах эрхтэй. 22. Хүн бүр энэхүү тунхаглалд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хувьдаа ашиг, орлоготой болох эрхтэй. 23. Хүн бүр өөрийн зан үйл, илэрхийллээ хариуцах, өөрийн байр суурьтай байх эрхтэй. 24. Энэхүү тунхаглалын зарчмуудыг аль нэг улс орон, бүлэглэл, бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг үгүйсгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, агуулгыг мушгин өөрчлөх, өөрчлөн хэрэглэхийг хориглоно. БҮЛЭГ III. МОНГОЛ УЛСЫН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН 3.1 МОНГОЛ УЛС ДАХЬ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ Монгол Улсын төр, засгаас харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх нь улс орны аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг онцгойлон анхаарч 1922 оноос эхлэн Дотоодыг хамгаалах газрын бүтцэд Шуудан, телефон, радио, щифр холбооны нэгжийг байгуулж ирсэн нь Мэдээллийн аюулгүй байдлын алба үүсэх эх суурь болсон. Техник технологи хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд мэдээллийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэхийг заасан бөгөөд энэ чиг үүргийг Мэдээллийн аюулгүй байдлын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.428 428 http://isd.gov.mn/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw