Судалгааны эмхэтгэл-боть 37

385 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 385 3. Экспортын хяналтын бодлогыг кибер аюулгүй байдлын хууль ёсны үйл ажиллагаанаас тусад нь авч үзэх; 4. Өөрийн орны нутаг дэвсгэрийг олон улсын кибер халдлагад ашиглахаас урьдчилан сэргийлэх; 5. Хувийн мэдээллийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах. 2.5 ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Тэгвэл өнөөдөр улам бүр даяаршиж байгаа цахим ертөнцөд тэдгээрийн харилцааг зохицуулах, тунхаглах шаардлага тулгарсан. Энэхүү тунхаглалын цахим орчин дахь хувилбар(төсөл)427-ыг Роберт Б.Геман хэмээх судлаач боловсруулжээ. 1. Хүн бүр хүний өөрийн санаа бодол, илэрхийллийг шууд ба шууд бусаар илэрхийлэх, түгээх, бусадтай хуваалцах зохих ёсны, тэгш боломжоор хангагдсан байна. 2. Хүн бүр энэхүү тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, хэл соёл, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ, нийгмийн байдал зэрэг дурын ялгаваргүйгээр тэгш эдэлнэ. 3. Хүн бүр өөрийн хувийн цахим орон зай, нэртэй байж нэр, онлайн хэлцлээ нууцлан хамгаалах эрхтэй. 4. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, вэб сайтаас хүний хувийн мэдээллийг албадан гаргаж өгөхийг шаардаж болохгүй. Шаардлагатай үед зохих зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг гаргаж өгч болно. 5. Хэн ч урьдчилсан зөвшөөрөл авалгүйгээр сайн дураар нийтэд хандсан их хэмжээний цахим шуудан, сервер компьютерт ачаалал үүсгэх хавсралт файл, хөнөөлт Програм хангамжуудыг илгээх эрхгүй. 6. Хүн бүр интернэтээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Гагцхүү энэхүү эрхээ эдлэхдээ тухайн харилцаанд тогтоосон зан үйлийн хэм хэмжээг даган мөрдөнө. 7. Цахим ба бодит орон зайд цөөнхийн болон хэрэглэгчийг тусгайлан хамгаална. Газарзүйн харьяаллын гэрээ ёсоор ял оногдуулах тохиолдолд оршин байгаа газрын эрх зүйн тогтолцооноос үл хамааран хувь хүний суурь эрхийг хүндэтгэнэ. 8. Хүн бүр өөрийнх нь эрх, эрх чөлөө зөрчигдөх, хувийн мэдээллээ хортойгоор ашиглуулахын эсрэг хууль зүйн хамгаалалтад байх эрхтэй. 9. Агуулга, онлайн харилцаатай холбогдуулан хэнийг ч дур зоргоор хянаж, шалгахыг хориглоно. 10. Хүн бүр эрх, үүргээ тодорхойлуулах, түүний эсрэг ял тулгасан тохиолдолд ялын үндэслэлийг тогтоолгохоор хараат бус, шударга шүүхээр хууль ёсны, нээлттэй дэгээр шүүлгэх бүрэн эрхтэй. 11. Хүн бүр төрийн байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан хуулиар тусгайлан нууцалснаас бусад мэдээлэлд хандах эрхтэй. 12. Хүн бүр өөрийн харилцаа холбоо, хэлцлээ хамгаалах технологийг сонгох эрхтэй ба энэ эрхийг хэрэгжүүлэхэд нь технологид харшлахыг хориглоно. 13. Хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрх нь итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ төрөл бүрийн зан үйлээр илэрхийлэх эрхийг мөн агуулна. 427 Цахим орчин дахь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, http://www.be-in.com/10/rightsdec.html

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw