Судалгааны эмхэтгэл-боть 37

380 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 380 БҮЛЭГ II. КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАЛТ БА НИЙТЛЭГ АСУУДЛУУД 2.1 КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ БУДАПЕШТИЙН КОНВЕНЦ Кибер аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны эрх зүйн үндэс нь Кибер гэмт хэргийн тухай Будапештийн конвенц419 юм. Цахим буюу Кибер гэмт хэргийн тухай Будапештийн конвенц нь үндэсний хэмжээний хууль тогтоомжуудыг уялдуулах, мөрдөн байцаах арга техникийг сайжруулах, улс хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар интернэт болон компьютерийн гэмт хэрэг (кибер гэмт хэрэг)-ийг илрүүлэх, таслан зогсоох, шийдвэрлэх зорилготой олон улсын гэрээ юм. Kибер гэмт хэрэг нь нийгмийн сүлжээ (social network), цахим орчинд үйлдэгддэг. Будапештийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенц нь 2001 оны 11 дүгээр сарын 23нд батлагдаж 2004 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд гишүүн бус улс орнууд ч мөн гарын үсэг зурж нэгдэхэд нээлттэй гэрээ юм.420 Конвенц нь интернэт орчинд болон компьютерийн бусад сүлжээгээр дамжуулан үйлдэгдсэн зөрчил, ялангуяа зохиогчийн эрх, компьютертэй холбоотой залилан, хүүхдийн садар самуун, сүлжээний аюулгүй байдлыг зөрчсөн гэмт хэрэг зэрэг компьютерийн сүлжээг ашиглан үйлдэгдсэн олон төрлийн зөрчил, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийг кибер гэмт хэргээс хамгаалахад чиглэсэн хууль, эрх зүйн нийтлэг бодлогыг тодорхойлох, ялангуяа улс орнууд зохих хууль тогтоомжийг баталж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжсэн конвенц юм. Уг конвенцын 2 дугаар бүлгийн 1-10 дугаар заалтад дараах 4 төрлийн үндсэн халдлага, зөрчлийг тодорхойлсон байна.421  Компьютерийн мэдээллийн системийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг;  Компьютертэй холбоотой гэмт хэрэг, тухайлбал, залилан, хуурамч баримт бичиг үйлдэх;  Агуулгатай холбоотой зөрчил-хүүхдийг садар самуунд уруу татах агуулга;  Зохиогчийн эрхийн зөрчил. Будапештийн конвенц нь цахим гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагааны үндсийг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг юм.422 Уг конвенцод нэгдэн орсноор тухайн улс орон конвенцыг дотоодын хууль тогтоомжийн чиглэл болгон ашиглаж болох ба дараах давуу талуудыг бий болгоно. 419 Кибер гэмт хэргийн тухай конвенц, 2001.11.23 https://www.coe.int/en/web/conventions/full-list/- /conventions/rms/0900001680081561 420 https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/treaty/185 421https://statesassembly.gov.je/scrutinyreviewresearches/2018/research%20- %20briefing%20paper%20on%20council%20of%20europe%20convention%20on%20cybercrime%20- %2031%20october%202018.pdf 422 https://rm.coe.int/t-cy-2020-16-bc-benefits-repprovisional/16809ef6ac#:~:text=The%20Budapest%20Convention%20requires%20States,cybercrime%20but% 20any%20offence%20where

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw