381 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 381 Олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэнэ. Нэгдэн орсон талууд цаашид конвенцын хөгжилд нэмэлт санал, протокол оруулж болно. Конвенцод нэгдсэн орнууд энэхүү гэрээний дагуу байгуулагдсан цэгүүдтэй 24 цагийн холболттой байна. Талууд хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж туршлагажих боломжтой. Оролцогч талууд өөрийн хүсэл санаачилгаар чадавхыг бэхжүүлэхэд тэргүүлэх үүрэг рольтой төв болж болно. Будапештийн конвенцтой уялдуулан дотоодын хууль эрх зүйн орчныг бий болгосноор олон улсын цахим гэмт хэрэгтэй тэмцэх шалгуурыг хангах нөхцөл бүрдэх юм. Энэхүү конвенц нь олон улсын хамтын ажиллагааг сайжруулахаас гадна олон улсад тавигдаж буй хууль эрх зүйн шаардлагыг хангахад тусалдаг. Конвенцын талаарх зарим мэдээллийг Хавсралт 3-аас үзнэ үү. 2.2 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ Олон улсын стандартчиллын байгууллагаaс (ISO) кибер аюулгүй байдлын ойлголт, шалгуур, боловсронгуй болгох зарчмуудыг багтаасан ISO/IEC 27032:2012 Information technology буюу Олон Улсын Мэдээллийн технологийн стандартыг 2012 оны 7 дугаар сард баталсан байна. 423 Уг стандартад кибер аюулгүй байдал, сүлжээний аюулгүй байдал, хэрэглээний аюулгүй байдал, интернэтийн аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдал гэх мэт нэр томьёонуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн ISO 27001 стандарт гэж байх ба энэ нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, талуудад баталгаа өгдөг байна. 2.3 ДЭЛХИЙН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНДЕКС (GCI) Америк, Англи, Герман тэргүүтэй өрнөдийн хөгжингүй орнууд кибер аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлж байна. Цахим халдлагаас өөрийгөө хамгаалах чадамжийг Олон улсын харилцаа холбооны байгууллага (International Telecommunication Union)-аас гаргасан “Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс”-ээр (The Global Cybersecurity Index) тодорхойлдог. Уг индекс (GCI) нь дэлхийн улс орнуудын кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох итгэмжлэгдсэн лавлагаа болдог байна.424 Кибер аюулгүй байдал нь олон салбарын огтлолцолд оршдог тул улс орнуудын кибер аюулгүй байдлын хөгжлийн түвшинг дараах 5 үндсэн чиглэлээр үнэлдэг байна. Хууль эрх зүйн орчин (Legislative environment) Техникийн арга хэмжээ (Technical Measures) Байгууллагын арга хэмжээ (Organization Measures) Чадавх хөгжүүлэх арга хэмжээ (Capacity Building Measures) Хамтын ажиллагаа (Cooperation Measures) 423 https://www.iso.org/standard/44375.html 424 https://www.itu.int/en/ITU-D/Cybersecurity/Pages/global-cybersecurity-index.aspx
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw