Судалгааны эмхэтгэл-боть 37

379 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 379 Төрийн эсрэг чиглэсэн дараах халдлагууд түгээмэл байдаг. Үүнд:  Cyber terrorism нь террорист бүлэглэлүүдээс засгийн газрын үзэл суртлын болон улс төрийн хөтөлбөрт нэвтрэн орж тодорхой зорилгоор мэдээллийн технологийг ашигладаг хэлбэр юм. Сүлжээнүүд, компьютерийн систем, харилцаа холбооны дэд бүтцэд нэвтэрч халддаг.413  Cyber warfare нь улс үндэстний сүлжээнд нэвтэрч, мэдээллийн технологийг доголдуулдаг. Cyber warfare довтолгоонууд нь үндсэн сүлжээг эвдэх ба тухайн сүлжээний хэвийн ажиллагааг тасалдуулах чухал өгөгдлийг боогдуулах замаар халдлага үйлддэг.414  Cyber espionage нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц мэдээллийг олж авах тагнах хэлбэр юм. Cyber espionage нь стратегийн, эдийн засгийн, улс төрийн, цэргийн давуу талыг олж авахад ашиглагддаг.415 1.3 ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭР Цахим хүчирхийллийн хэлбэрийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах байдлаар авч үзсэн байна. Үүнд:416 1. Хэн нэгэн рүү эелдэг бус доромжилсон эсвэл сүрдүүлсэн и-мэйл, чат, текст, мессеж илгээх; 2. Хэн нэгний цахим хаяг, бүртгэлд зөвшөөрөлгүй халдах, ашиглах; 3. Бусдын хувийн зураг, мэдээллийг хуулбарлан байршуулж, эвлүүлэг хийх, бичлэг хийх замаар бусдыг гүтгэх доромжлох; 4. Онлайн тоглоом тоглохдоо хэн нэгэнтэй бүдүүлэг, эелдэг бус харьцах; 5. Бусдын хувийн тааламжгүй зургийг цахим орчинд байршуулах, бусдад илгээх, хуваалцах; 6. Хэн нэгнийг элэглэн дуурайсан, хуурч мэхэлсэн нийгмийн сүлжээний хуурамч хаяг үүсгэх, ашиглах; 7. Хэн нэгнийг анги сургууль, олон нийтийн нийгмийн сүлжээний групп, онлайн харилцаанд ямар нэг шалтгаангүйгээр оролцуулахгүй байх, блок хийх зэрэг байна. Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Гэтэл цахим хүчирхийллийн золиос нь насанд хүрээгүй хүн буюу хүүхдүүд болох нь элбэг байна. Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч417, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа418 нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна. 413 https://www.nato.int/cps/en/natohq/topics_140739.htm? 414 https://www.dcaf.ch/sites/default/files/publications/documents/OnCyberwarfare-Schreier.pdf 415 https://www.vmware.com/topics/glossary/content/cyber-espionage 416 Цахим орчин хүүхэд хамгаалал сэдэвт хэвлэмэл фостерын сан, Харилцаа холбооны зохицуулах хороо http://ekids.mn/Home/newsdetail?dataID=22012&fbclid=IwAR2YroLWF0HURKca5LdAYWTQH5Fr5kGOy5JwO xQlCEOer_x_7CNkqt_QixY 417 Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар https://dashboard.cita.gov.mn/ 418 “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 2018 он https://bit.ly/2RlBGNE

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw