378 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 378 Кибер халдлага нь ихэвчлэн хулгайгаар (төлбөрийн картын өгөгдөл, хэрэглэгчийн мэдээлэл, компаний нууцлал, оюуны өмчийн эрхийг зөрчих гэх мэт) сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэн хохирогч этгээдэд санхүүгийн болон нэр хүндийн хохирол учруулах зорилгоор хийгддэг ажиллагаа юм. Кибер халдлагууд улам бүр боловсронгуй болсоор байгаа ба олон улсад аливаа улсын засгийн газрын мэдээллийн санд халдаж улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах, цэрэг, стратеги, улс төрийн салбарт чиглэсэн аюул занал учруулах явдал түгээмэл болж байна. 1.2 ХАЛДЛАГЫН АРГА ХЭЛБЭРҮҮД Кибер гэмт хэрэгтний зүгээс халдлага үйлдэх хэд хэдэн арга хэлбэрүүд байдаг ба ерөнхийд нь дараах 3 хэлбэрээр ангилдаг байна.412 Хувь хүний эсрэг чиглэсэн (вирус, залилан,фишинг, спэм г.м ) Өмчийн эсрэг (бусдын эд хөрөнгийг сүйтгэх, хортой програм тараах г.м) Төрийн эсрэг (кибертерроризм, мэдээллийн дайн г.м ) Хувь хүн болон өмчийн эсрэг чиглэсэн: хортой програмыг компьютерт оруулах, эсхүл өгөгдлийг хулгайлах зэрэг олон арга замаар халдлага үйлддэг байна. Үүнд: Social engineering-Хувь хүний сул талыг ашиглан хортой холбоос дээр даруулах, эсвэл хууран мэхлэх замаар компьютерт нэвтрэх эрх олж авах арга; Phishing /өгөөш хаях замаар хохирогчийг удирдах/-Хуурамч аж ахуйн нэгж байгуулах, эсхүл тэднийг төлөөлөх замаар хэрэглэгчийн мэдээллийг олж авахыг оролдох үйлдэл; Pharming /Интернэт залилан/-Вэб сайтын мэдээллийн урсгалыг өөр зүгт чиглүүлэх, хуурамч вэбсайт үйлдэх зэргээр хувь хүний мэдээллийг хулгайлах халдлага; Drive-by /жолоодох/-Систем доторх тодорхой сул талуудыг ашиглаж халдах; Man in the middle /зуучлагч/-Талуудын харилцаанд хөндлөнгөөс оролцож үр дүнд нь хакер хоёр талыг хоёуланг нь удирдах, хохироох боломжтой болох арга. Malware нь компьютерийн системийг тасалдуулах, гэмтээх, зөвшөөрөлгүй нэвтрэх зорилгоор тусгайлан бүтээсэн програм хангамж бөгөөд эдгээр нь дараах хэлбэртэй байдаг: Ransomware нь компьютерийн систем дээр хортой програмаар кибер халдлагыг эхлүүлсний дараа төлбөр шаарддаг хэлбэр юм. Энэ төрлийн хорт програм нь гэмт хэрэгтнүүдийн дунд түгээмэл болж, жил бүр сая сая байгууллагыг хохироож байна. Viruses (Вирус) нь нэг компьютерээс нөгөө компьютерт өөрөө өөрийгөө хуулбарлах боломжтой жижиг хэмжээний код юм. Worms (Өт) нь бусад компьютеруудад тархахын тулд өөрийгөө хуулбарладаг бие даасан хортой програм юм. Trojans (Троян) вирус нь нэг функц (жишээлбэл, вирус арилгах) мэт харагддаг Програм боловч яг үнэндээ үйлдэл хийх үед системийг гэмтээдэг байна. Spyware/adware төрөл бүрийн файл хавсаргадаг ба үүнийг нээх холбоос дээр дарах эсвэл хортой програмыг татаж авах үед системд нэвтэрч хохирол учруулдаг. 412 Д.Сумъяацэрэн, Монгол Улс дахь кибер гэмт хэргийн өнөөгийн байдал, 2016 https://www.slideserve.com/maina/4923860
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw